solongonews
Хятад улсын дагуул ашиглалтын ажлын жилийн үйлдвэрлэлийн өртгийн хэмжээ 200 тэрбум юаньд хүрлээ
2016-06-28 16:32
Хятад улсын дагуул ашиглалтын ажлын жилийн үйлдвэрлэлийн өртгийн хэмжээ 200 тэрбум юаньд хүрч байна.

Хятад улсын хиймэл дагуулын хэрэглээ хурдацтай хөгжиж, өдгөө уг салбарын үйлдвэрлэлийн өртөг нэгэнт 200 тэрбум юанийг давсан тухай Хятадын Батлан хамгаалахын техник үйлдвэрлэлийн үндэсний газрын инженер, Сансар судлалын үндэсний газрын нарийн бичгийн дарга Тянь Юйлүн 26-нд хуралдсан "Хятадын сансар аяллын инновацийн хөгжлийн байдлыг танилцуулах бага хурал" дээр хэллээ.

"Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний он жилүүдэд Хятад улс сансар судлалын төслийн техникийн инновацаар гол цогц болгон, сансрын орон зайн хэрэглээг хүч тавин хөгжүүлэх болон орон зайн шинжлэх ухаанаар хоёр жигүүр болгосон хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу, сансрын орон зайн техник, холбогдох хэрэглээний түвшинг зохистой хөгжүүлэх болно. Хятадад улс нь сансрын уудмыг энх тайвны зорилгоор ашиглахыг баримталж, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлж, нэгэнт 30 гаруй улс орон, холбогдох судалгааны байгууллага болон олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны 100 гаруй гэрээ хэлэлцээр байгуулсан тухай Тянь Юйлүн танилцууллаа.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл