solongonews
Онцгой шагналтай оны шилдгийг шалгаруулах тэмцээн
2017-01-10 10:24
- Авга хошууны Радио телевиз хорооны “Та мэдэх үү?” нэвтрүүлгийн оны шилдгийг шалгаруулах тэмцээний тухайд.

2016 оны 12 дугаар сарын 30-ны үдэш Авга хошууны Радио телевиз хорооны “Мэлмийн чимэг” 2016 оны “Та мэдэх үү?” нэвтрүүлгийн оны шилдгийг шалгаруулах тэмцээний шагнал гардуулах үдэшлэг Авга музейд боллоо.

Авга хошууны Радио телевиз хорооны “Та мэдэх үү?” нэвтрүүлэг эхлээд гурван жилийн нүүр үзэж байгаа билээ. малчин түмнийхээ дунд нэвтрүүлгээ бэлтгэж, монгол үндэстний үйлдвэрлэл амьдралтай холбоотой энгийн мэдлэг, монгол зан үйл, цээр ёсон, оньсого, зүйр цэцэн үг зэрэг монгол үндэстний түүх соёл, зан заншилд холбогдох олон талын агуулгыг хамарч, асуулт хариултын хэлбэрээр явагддаг. Тус нэвтрүүлэг гурван жилийн туршид мэдлэгээ дээшлүүлэх, үндэстний соёлоороо бахархахад маш өргөн орон зайг хангаж, үзэгч түмнийхээ таашаалд хүрч, хөдөө нутгийн баяр дурсгалын өдөр, найр наадамд байнга уригддаг болсон. Ялангуяа хонь, нар салхины энергиэр ус татах авто машин, бүрэн дүүрэн монгол гэр, мөнгөн хазаартай морь зэрэг малчин түмэнд зориулсан бодит хэрэгцээ бүхий зүйлсээр тэмцээний шагнал болгодог нь тус нэвтрүүлэг малчин түмэнтэйгээ ойр байдаг содон нэвтрүүлэг болохыг нь харуулна.

Уралдаанд “Та мэдэх үү?” нэвтрүүлгийн 2016 оны шилдэгийн шилдэг 22 оролцогч оролцжээ.

Авга хошууны Радио телевиз хорооны орлогч дарга Наранцэцэг: - Манай нэвтрүүлгийн оролцогчоос малчид  ихэнх хувийг эзэлдэг тул малчдад хэрэгцээтэй зүйлийг л хүргэхийг эрхэмлэдэг. Үдэшлэгийг жил бүр онцгой сонин байлгахаар зорьдог. Энэ жил шинэ жил шинэ оны босгон дээр явагдаж байгаа учир залуучуудаа уриалсан "Хосын цэнгүүн" буюу уран бүтээлчдийг гэр бүлээр нь урин оролцуулсан гэж нэвтрүүлгийн тухай танилцууллаа.

Жаргалант сумын Баян-Овоо суурингийн Сайнбаяр “Та мэдэх үү?” нэвтрүүлгийн 2016 оны оны шилдгээр шалгарч, халуун хошуут хонь болон 10 мянган юанийн үнэтэй бэлчээрийн удирдлагатай камераар шагнуулсан бол Жаргалант сумын Шинэбулаг суурингийн малчин Бадамцэцэг 2-р байранд орж халуун хошуут хонь, хоёр тонн өвс, Шилийнхотын монгол дунд сургуулийн сурагч Шилэн 3-р байранд орж халуун хошуут хонь, гучин уут бордооны шагналыг тус тус хүртжээ. Малчин Сайнбаяр:

- “Та мэдэх үү?” телевиз нэвтрүүлгийн анхны тэмцээнд оролцоод 2-р байранд орж байсан, энэ удаагийн тэмцээнд тэргүүн байранд орлоо. Маш их баяртай байна гэлээ.

Энэ удаагийн тэмцээний шагнал олгох үдэшлэг “Маргаашийн нар уруу хамтдаа аялах уу” хэмээх хөгжөөнт бүжгээр эхэлж “Авга бүсгүй”, “Ханьсахын заяа”, “Хослон дуулъя” зэрэг дуу зэрэг Авга нутгийн авьяаслаг хүмүүсийн тоглолтоор үдэшлэгт хөг нэмж, Авгын Радио телевиз хорооны ажилтан залуусын дуулсан “Шинэ жил” дууны уянгат эгшгийн дунд амжилттай өндөрлөсөн байна.

Зохиогч: Туяа, Хасгоо
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл