Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жетин 16-ны өдөр мэдэгдэхдээ "Хятадын импорт, экспортын 133 дахь яармаг 04-р сарын 15-наас 05-р сарын 05-ны хооронд Гуанжөү хотод гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, оффлайн үзэсгэлэнг хэвийн үйл ажиллагаагаар бүрэн сэргээнэ" гэжээ.
Шү Жетин мөн өдөр болсон Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятадын цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх бодлогыг оновчтой болгож, тохируулснаар Хятад болон гадаадын аж ахуйн нэгжүүд офлайнаар үзэсгэлэнд оролцох нөхцөл бүрдсэнээр, энэ жилийн хаврын үзэсгэлэнээс эхлэн Хятадын импорт, экспортын яармаг бүрэн офлайнаар үргэлжлэх болно.
Хятадын импорт, экспортын 133 дахь яармаг үзэсгэлэнгийн танхимын шинээр баригдаж дууссан D бүсийг анх удаа нээж, үзэсгэлэнгийн талбайг өнгөрсөн хугацаанд 1 сая 180 мянган метр квадрат талбайтай байсныг 1 сая 500 мянган метр квадрат болгон өргөтгөж, цар хүрээг нэмэгдүүлэн шинэ дээд цэгтээ хүрсэн юм. Үзэсгэлэнгийн нийт 54 талбайг байгуулж, 30 мянга гаруй оффлайн үзэсгэлэнд оролцогчид, хувь хүний аварга, үндэсний дэвшилтэт технологи үйлдвэрлэдэг зэрэг нэр хүндтэй 5000 гаруй өндөр чанартай аж ахуйн нэгжүүдийг хамаарж, үзэсгэлэнгийн чанар байнга сайжирч байна. Онлайн шаардлага хангасан бүх аж ахуйн нэгжид оролцох боломжийг олгож, аж ахуйн нэгжийн тоо 35 мянгаас давж, ашиг хүртэгч аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсээр байна" гэжээ.
Шү Жетин:
- Энэ удаагийн Хятадын импорт, экспортын яармаг нь хөрөнгө оруулалтыг ахиулах хүчин чармайлтыг нэмэгдүүлж, үзэсгэлэнд оролцох дотоод гадаадын худалдан авагчдыг татах болно. Компаниудад захиалга авч, зах зээлээ тэлэх зорилгоор "Худалдааны гүүр" нийлүүлэлт, худалдан авалтын 40 гаруй үйл ажиллагааг зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ үзэсгэлэнгийн цогц хөгжлийг дэмжих зорилгоор Сувдан голын олон улсын худалдааны хоёр дахь удаагийн чуулга уулзалт, салбарын мэргэжлийн цуврал форум, худалдааг дэмжих 400 шахам арга хэмжээ зохион байгуулна гэжээ.
