solongonews
Түүнээс нуух ёстой эмэгтэй хүний 5 нууц
2015-12-28 18:21
Хайртай залуутайгаа яг өөрийнхөөрөө байх нь үнэхээр гайхамшигтай. Гэхдээ эрчүүдэд хялайж болохгүй 5 сэдэв байдгийг санаарай.
1. Гоо сайхны нууц
Таныг ийм үзэсгэлэнтэй болгоход юу тусладаг талаар тэр мэдэх албагүй. Гоо сайхандаа хэдэн төгрөг үрж, хэдэн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдгийг ч бас. Энэ бол бүсгүчүүдийн дунд яригдах асуудал.
 
2. Найзын чинь нууц
Таны үнэтэй нууцыг найзын чинь нөхөр мэдвэл ямар таагүй хэрэг вэ? Тэр тэртэй унтсан, тэр хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн гээд л. Нэгт түүнд үүнийг ярих ямар ч шаардлага байхгүй. Хоёрт хүний нууцыг бусдад дэлгэх ичгэвтэр зүйл. 
 
3. “Өмнөх”-ийн түүх
Ер нь бол түүний дэргэд байхдаа эксээ дурсаад ч хэрэггүй байх. Энэ бол таны шинэ амьдрал шү дээ. Хуучнаасаа салж чадахгүй бол одоо цагт яаж амьдрах вэ. Мэдээж тэр асуусан үед л хэлнэ үү гэхээс, шууд л ийм ийм байсан гэж амьдралаа дэлгэх нь утгагүй хэрэг. 
 
4. Хадам эцэг эхийн үнэн бодол
Хадам ээжийнхээ талаар жинхэнэ бодлоо хэлээд хэрэггүй. Түүний ээж бол таны ээжээс ялгаагүй. Хэрэв хадмын хандлага таалагдахгүй байгаа бол уурласан өнгөөр бухимдах хэрэггүй. Хайртаа гомдоохгүйг хичээж зөвөөр ойлгуулаарай.
 
5. Таны араас гүйдэг залуучуудын тухай
Үүнийг тэгэж их тодотгох хэрэггүй. Хардалт үүсэж та өөрөө эвгүй байдалд орно шүү. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл