solongonews
“ Л.Чулаанбаатарын бүрэн зохиол” хэвлэгдэн гарлаа
2015-01-05 16:18
Өвөр Монголын уран зохиолд нэгэн үе өөрийн байр сууриа илэрхийлж явсан яруу найрагч Л.Чулаанбаатар агсаны “ Л.Чулаанбаатарын бүрэн зохиол” хэвлэгдэн гарлаа.

 Тус номын найруулах комиссын гишүүдийн хэдэн жилийн их хөдөлмөрөөр “Л.Чулаанбаатарын бүрэн зохиол” хэмээх хоёр мянга гаруй хуудастай 4 боть ном өнгөрсөн оны 11-р сард хэвлэгдэн гарсан байна.

Уг ном нь “Ой туураа” /шүлгийн түүвэр/, “Зүүдэн цагаан дуулиан” /Өгүүлэл, дурсамжийн боть/, “Хан сансарын үүл” /Ая дууны боть/ “Зүрхэнд минь хоноосой” /Гар бичвэр/ зэрэг 4 ботиос бүрджээ.

Өвөр Монголд хувь хүний уран зохиолын бүрэн бүтээлийг хамгийн анх Европын ном бичгийн зүй, архив судлалын онолоор эмхтгэн найруулснаараа онцлог юм.

 

 

Зохиогч: Л.Хурцбаатар
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл