solongonews
Түмэнгэрлийн зохиосон сур элдэх машины борлуулалт сайн байна
2017-06-12 16:36
Түмэнгэрлийн зохиосон сур элддэг машин борлуулалт сайтай байна.

Авга хошууны төв Бэлгүүдэй сууринд цагаан идээний дэлгүүр ажиллуулж байгаа Түмэнгэрэл сур элддэг машин зохион бүтээж, сур элдэж боловсруулдаг хүмүүсийн ажлыг хөнгөлж, тус машины борлуулалт сайн байна.

Машин механизм оролдох дуртай Түмэнгэрэл бусдад туслан машин мотоцикл засаж сэлбэдэг байжээ. Тэрээр мал аж ахуйн үйлдвэрлэл автомат болсон өнөөдөр амьдрал үйлдвэрлэлийнхээ явцад аливаа зүйлийг хөнгөвчлөх зорилгоор үргэлж нэгийг оролдож суух дуртай. Ингээд 2016 онд “Хатан хөхүүр” айраг бүлэх машин бүтээснээр сүү сааль боловсруулдаг маш олон хүнд ашиг хүртээж, хэрэглэгчдийн халуун итгэлийг олсон байна. 

Өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн сур элдэх машин зохион бүтээхээр зурж төлөвлөн зоригтойгоор зохион бүтээх ажлаа эхлүүлж, 2 сар гаруй оролдож энэхүү автомат сур элдэх машиныг бүтээжээ.

Түмэнгэрэлийн сур элдэх машин энэ оны 3 дугаар сард патентын эрхийг авсан бөгөөд энэхүү машиндаа дахин шинэчлэлт хийж, 4 дүгээр сараас эхлэн вичатаар борлуулах зар сурталчилгаа цацаж олонд танигджээ. Шилийнгол аймгийн Авга нутгийн хэрэглэгчдээс гадна Шулуун хөх хошуу, Хөлөнбуйр хот зэрэг олон газрын хэрэглэгчид захиалж, тус бүтээгдэхүүн нь зах зээлд ихээр борлуулагдаж эхэлсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл