solongonews
Хошуу шяний эдийн засгийн хөгжлийн том ялгаа
2020-10-14 09:34
Хошуу шяний эдийн засгийн хөгжлийн том ялгаа.

      Хятад улс 1800 хошуу, шянь болон шяний төвшний хоттой. Өнгөрсөн онд эдгээр орон нутгийн хотуудын ДНБ-ний ерөнхий хэмжээ Япон, Герман зэрэг хөгжсөн орнуудын ДНБ-ний ерөнхий хэмжээнээс давсан юм. Эдгээр үзүүлэлт нь Хятад улсын эдийн засгийн сүүлийн хэдэн жилүүдийн хөгжлийг харуулж, хошуу шяний эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, Хятадын аж үйлдвэржилт, хотжилт, эдийн засаг, нийгмийн хөгжлийг сайжруулахад хүчтэй дэмжлэг үзүүлснийг хүмүүст таниулсан байна. Гэсэн хэдий ч Хятадад хамрагдах олон хошуу, шяний хоорондын эдийн засгийн хөгжлийн зөрөөг ч бид олж харах ёстой. Мөн хошуу, шяний эдийн загийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх нь нэлээд төвөгтэй асуудал болоод байгаа тухай ойлгох ёстой.

                 Эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй хошуу, шянь

      - 2019 онд Хятадын таван шяний ДНБ-ний хэмжээ 200 тэрбум юаньд хүрч, 30 хошуу, шяний ДНБ-ний хэмжээ 100 тэрбум юанийг давсан байна. Тэдгээрээс Жянсү мужийн Күньшань шяньтай хамгийн тэргүүнд танилцах учиртай.

- Сүүлийн хоёр жилд Күньшань шяний Шинжлэх ухаан, технологийн парк боссон. Улмаар бусад муж, хотуудын шилдэг боловсон хүчнийг татаж чадлаа. Бид өөрийн нутгийнхаа ирээдүйн хөгжилд бүрэн итгэлтэй байна. Энд том хоттой харьцуулбал амьдралын зардал харьцангуй бага бөгөөд хотын ногоон байгууламж сайтай учир орой бүр би гэр бүлийнхээ хамт гудамжаар зугаалдаг. Күньшаньд амьдрах ёстой жаргал гэж Күньшань шяний иргэн Хэ Чэнюүнь ярьж байлаа.

Күньшань шянь Хятадын Жянсү мужийн зүүн өмнөд хэсэгт, Шанхай хоттой зэргэлдээ оршдог.  Күньшань олон яруу алдрыг хүртсэн түүхтэй. Хятадын жижиг, дунд хотуудын иж бүрэн хүч чадал, ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын боломж, технологийн шинэчлэл, шинэ хэлбэрийн хотжилтын чанарын үзүүлэлтээр Хятадын 100 шяний хотуудад жагсаж байна. 15 жил дараалан энэхүү жагсаалтын тэргүүн байранд жагссаар иржээ. 2019 онд Күньшань шяний ДНБ анх удаа 400 тэрбум юаниас давж 404,506 тэрбум юаньд хүрсэн нь Хятадын Ниншя, Хөхнуур, Төвд гурван муж, Тайюань, Гүйян, Ланжүө зэрэг есөн муж, ӨЗО-ы төв хотын ДНБ-ээс ч давсан байна. Хүйжүө, Жүхай, Баодин зэрэг хоёрдогч төвшний хотуудын эдийн засгийн ерөнхий хэмжээтэй харьцуулахад ч Күньшань доогуур жагсаагүй. Нэг хүнд ногдох ДНБ-ний хувьд өнгөрсөн онд Хятадын төвшнөөс 3.4 дахин хэмжээнд хүрч чадсан юм.

ДНБ-ний хэмжээ 400 тэрбум юаниас давсан бас нэг шянь бол Жянсү мужийн Жян-Инь. Жян-Иньд Хуаши тосгон, 20,000 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн компани, 50 гаруй хувьцаат компаниудтай. Энэ жилийн эхэн үеэс хойш Жян-Ин шяний үйлдвэрлэл, хөрөнгийн зах зээл мөн л өрнүүн байдлаа үргэлжлүүлсээр. Нийт хоёр тэрбум юаний хөрөнгө оруулалтаар ZООМLIОN компаний барилгын краны ухаалаг үйлдвэрлэлийн баазын бүтээн байгуулалтын төслийн гэрээнд гарын үсэг зурсан. Нийт таван тэрбум юаний хөрөнгө оруулалттай Жяшэн компаний LNG төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнээс гадна, бас Жян-Инь шяньд бүртгэлтэй компаниуд болон группын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хоёр тэрбум юаний аж үйлдвэрийн өөрчлөлтийг дэмжих тусгай сан байгуулав. 2022 он болоход тус шянь бүс нутгийн ДНБ 500 тэрбум юаниас давсан, нэг хүнд ногдох ДНБ 300 мянган юаньд хүрч, биржид бүртгэлтэй компаниудын нийт тоог 65-д хүргэхээр төлөвлөж байна.

Күньшань, Жян-Инь бол сүүлийн жилүүдэд Хятадын хошуу, шяний эдийн засаг эрчимтэй хөгжлөө олсныг харуулсан сайн жишиг. Эдийн засгийн ерөнхий хэмжээний үзүүлэлтээс авч үзвэл Хятадын 5 шяний ДНБ 2019 онд 200 тэрбум юаниас давсан байна. 100 тэрбум юаниас давсан шянь 30 гаруй болсон бөгөөд эдгээр хошуу, шяний ерөнхий ДНБ нь 5 их наяд юанийг давж, Нидерланд, Швейцарь зэрэг улс орнуудтай ойролцоо буюу бүр өндөр давж гарсан байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын хошуу, шяний эдийн засаг хурдтай хөгжиж байгаа нь төв болон мужийн засгийн газар хошуу, шянь уруу эрхээ сааруулах төрийн бодлогоос ихээхэн ашиг хүртсэн юм. Энэ хэлбэр нь хошуу, шяний эдийн засаг, зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хөдөө тосгоны хөгжлийн хүрээлэнгийн захирал Вэй Хөүкай үзсэн байна.

- Сүүлийн жилүүдэд хошуу шяний эдийн засгийн хөгжлийн боломж бүрэн нээгдэж, том хот суурингийн эдийн засгийн хөгжлийг дунд, жижиг хотоос хүндэтгэж үзэх ойлголт бүрмөсөн өөрчлөгдсөн. Хятадын далайн эрэг дагуух мужуудын шяний эдийн засаг нь хөгжлийн сайн үндэс суурийг тавьж, бусад бүс нутгийн хошуу шяний хотын эдийн засгийн хөгжилд үлгэр дуурайл үзүүлсэн байна гэж Вэй Хөүкай хэллээ.

            Шяний хотуудын хоорондын эдийн засгийн хөгжил маш ялгаатай

      - ДНБ-ний жагсаалтын топ 100 шяний дунд 70 гаруй хувь нь Хятадын зүүн бүсэд 10-аас доош хувь нь баруун бүсэд л байрладаг.

Хурдтай хөгжлийн явцад зохицуулалтгүй, тэнцвэргүй байдлын асуудал өдөр ирэх тусам тулгамдсан байна. Хятадын бүс нутгийн хөгжлийн зохицуулалтын стратеги гайхалтай үр дүнд хүрч, мужуудын хөгжлийн ялгаа тасралтгүй багассаар. Үүний зэрэгцээ шянь, суурин, тосгон зэрэг орон нутгийн эдийн засгийн хөгжил хооронд мөн томоохон ялгаатай. Үүнийг тодруулбал:

Бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал. Мужуудын хувьд өнгөрсөн жил ДНБ-ны жагсаалтын топ гуравт жагссан шянь бүр Жянсү мужид байрлажээ. Топ 10 шяний зургаа нь Жянсү мужид, 100 шяний дотор Жянсү муж дөрөвний нэг хувийг эзэлсэн. Түүнчлэн Жэжян мужид 18, Шаньдүн мужид 15, Фүжян мужид 7 шянь хамрагдсан байна. ДНБ-ний жагсаалтын топ 100 шяний дунд 70 гаруй хувь нь Хятадын зүүн бүсэд, 10-аас доош хувь нь баруун бүсэд байрласан байна.

ДНБ-ний зөрөө их. Жишээлбэл, 2019 онд Жянсү мужийн Жиньхү шяний ДНБ 32.512 тэрбум юаньд хүрсэн нь тус мужийн 41 шяний хамгийн бага үзүүлэлт байсан боловч энэ хэмжээ нь Шаньши, Хөхнуур, Ганьсү зэрэг мужуудын топ шяний тоонд багтжээ. Нэмж дурдахад, 1800 гаруй шянь, шяний төвшний хотын ДНБ нь 10 тэрбум юаниас доош, зарим шянь нь нэг тэрбум юаниас ч бага байгаа нь зарим суурингийн эдийн засгийн хэмжээнээс ч хамаагүй бага юм.

Эдийн засгийн хэмжээнээс гадна аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар, бизнесийн орчин, амьдрах орчин, технологийн инновацийн чадавх, брэндийн инноваци, боловсон хүчин зэрэг үзүүлэлтүүд нь ч шяний эдийн засгийн хөгжлийн төвшинг хэмжих үзүүлэлт юм. Хэдхэн хоногийн өмнө Бээжингийн Жүнжюнь Эдийн засгийн хөгжлийн хүрээлэнгээс гаргасан “2020 оны шяний хотын эдийн засгийн хөгжил, барааны тэмдгийн бүртгэлийн тухай шинжилгээний тайлан”-д бүх Хятадын хэмжээд бүртгүүлсэн барааны тэмдгийн тоо хэмжээ эрс ялгаатай байгааг харуулсан байна. Хятад улсад 10 мянгаас дээш барааны тэмдгийг бүртгүүлсэн шянь нийт 82 байгаа бөгөөд бүх хэмжээний 4.37 хувийг эзэлжээ. 1000-аас доош барааны тэмдэгтэй шянь 707, нийт хэмжээний 37.69 хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна, 1000-10000 барааны тэмдэгтэй шянь 1087, нийт тооны 57.94 хувийг эзэлсэн билээ. Хятадын муж болон хот хоорондын ялгаа ч тун их байхыг бид олж харах ёстой. Үүний дунд Жэжян мужийн шяний хотын бүртгүүлсэн барааны тэмдгийн нийт тоо 20470, Хятадын бүх шяний хотын дунджаас 6.69 дахин илүү байсан бол Төвдөд зөвхөн 108 бүртгэлд хамрагдсан барааны тэмдэг байж, Хятадын бүх шяний хотын дундаж хэмжээний 3.5 хувийг л эзэлсэн байна.

- Дараа нь бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратеги нь шянь, суурин, хөдөө тосгоны хөгжлийн зохицуулалтын асуудалд илүү их анхаарал хандуулж, шяний хот хоорондын уялдаатай хөгжлийг үндэсний стратегийн төвшинд хүргэхэд чиглэх ёстой гэж Вэй Хөүкай илэрхийлэв. Мөн тэрээр шяний хотын уялдаатай хөгжлийг сайжруулахын тулд хүн ам болон аж үйлдвэржилтийн хоорондын тэнцвэрийг зохицуулах шаардлагатай байна. Аж үйлдвэрийн салбар өндөр хөгжилтэй шяний хотыг сонгон цугларахын зэрэгцээ хүн амаа ч нэмэгдүүлэх тал дээр хүчин зүтгэл гаргаж, хотжилтын явцыг хурдасгах ёстой. Шяний хотын нийтийн үйлчилгээний төвшнийг сайжруулахад чиглэсэн төв болон мужийн санхүүгийн шилжүүлгийн төлбөрийн үүргийг бүрэн гүйцэтгэнэ. Оршин суугчдын орлого, хэрэглээний төвшин дэх зөрөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олон арга хэмжээ авна гэж тэмдэглэсэн байна.

                       Шяний хотын хөгжил, шинэ аз тохиол

          - Төв хотуудтай харьцуулахад шяний хотын хөдөлмөрийн нөөц, дотоодын эрэлт хэрэгцээний орон зай, орчин үеийн хөдөө аж ахуйн давуу тал бий болж байна

Шяний хотын эдийн засгийн хөгжил өвөрмөц шинж чанараар дутмаг, нэг төрлийн хөгжлийн дутагдал зэрэг асуудлууд шяний эдийн засгийн хөгжлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байна.

Өнөөдөр зарим орон нутгийн шяний хотын хөгжлийн төвшин доор, хотын хөгжилтэй зэрэгцэн урагшилж чадахгүй байгаа нь Хятадын өндөр хурдтай хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь шийдэхэд бэрхшээлтэй том асуудал болоод байна. Эдгээр шянь нь одоо ба ирээдүйн Хятадын өндөр чанарын хөгжилд гол чиглэл болох ёстой.

Ялгаатай хөгжил нь бас нэг төрлийн боломж юм. Төвийн хотуудтай харьцуулахад шяний хотын хөдөлмөрийн нөөцийн давуу тал, дотоодын эрэлт хэрэгцээний орон зайн давуу тал, орчин үеийн хөдөө аж ахуйн давуу тал зэрэг олон шинэ давуу талууд бий болж байгаа нь шяний эдийн засгийн хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Саяхан нийт зургаан тэрбум юаний хөрөнгө оруулалттай Жиньтянь цаасан үйлдвэрийн төсөл Жянсү мужийн Шяншүй аж үйлдвэрийн эдийн засгийн бүсэд барилгын ажлаа эрчимжүүлж байна. Тус төсөл хэрэгжиж, ашиглалтад орсноор жилд 2.5 сая тонн дахин боловсруулсан сав баглаа, боодол үйлдвэрлэх боломжтой байхын зэрэгцээ энэ нь 3000 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой. Сүүлийн жилүүдэд Шанхай, Сүжөү зэрэг томоохон болон дунд зэрэглэлийн хотуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг өөрчлөн шинэчлэх, шилжүүлэх ажил хурдтай өрнөж байна. Шяншүй шянь ч мөн энэ аз тохиолоор шинээр хөгжиж буй стратегийн үйлдвэрүүдийн хөгжлийг хурдасгаж, аж үйлдвэрийн шинэчлэлт, өөрчлөлтийг дэмжин хөгжүүлсэн байна. Өнөөдөр энэ шяний аж үйлдвэрийн эдийн засгийн парк шинэ металлын материал, ухаалаг тоног төхөөрөмж үйлдвэрлэх хоёр том аж үйлдвэрийн паркын барилгын ажлыг эхлүүлснээр зэвэрдэггүй ган үйлдвэрлэх бааз байгуулах тал дээр хичээн зүтгэсэн юм.

Шянь том, дунд хот болон хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг холбосон холбоос гэж хэлж болно.

  Шяншүй шянь орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, 100 мянган мү /15 мү = 1 га/ -ээс дээш талбайтай брокколи тарьж ургуулан, Хятадын хамгийн том талбайд тооцогдох брокколийн үйлдвэрлэлийн бааз болсон. Мөн хүнсний ногооны дөрвөн том суурин байгуулж, Шанхай хотын иргэдийг хүнсний ногоогоор хангаж байгаа юм. Хөх мөрний гурвалжин хойгийн бүс нутаг, Хуайхэ голын эко-эдийн засгийн бүсийг нэгтгэн хөгжүүлж, Шанхайтай бүрэн нэгтгэж, орон нутгийн онцлог шинж чанарыг тодруулах зэрэг үндэсний стратегиас гаргаж буй боломжуудыг ашиглаж чадвал Шяншүй шяний эдийн засгийн хөгжилд өргөн боломж байна гэж Лү Вэньжүн үзэж байна.

Өдгөө Хятадын шяний эдийн засгийн хөгжил нь иж бүрэн өөрчлөлт, шинэчлэлтийн шинэ үе шатанд орлоо. Үүний гол цөм нь шяний эдийн засгийн өндөр чанарын хөгжилд хүрэх бөгөөд энэ нь тухайн шянь бэрхшээлээс ангижрах, хөгжлийн төвшинг дээшлүүлэх шинэ боломжийг авчирч чадна гэж Вэй Хөүкай тэмдэглэжээ.

Хятадын дунд бүсэд байрлах Хэнань мужид 100 гаруй шяньтай. Энэ нь тус мужийн засаг захиргааны талбайн бараг 90 хувийг эзэлж, байнгын хүн амын 70 хувь нь шянь дээр амьдарч, нийт эдийн засгийн 60 хувийг эзэлдэг. Тиймээс Хэнань мужийн эдийн засгийг хөгжүүлэх хамгийн гол ажил бол шяний эдийн засгийг хөгжүүлэх явдал гэж хэлж болно. Хэнань муж үүнтэй холбогдуулан шянийг гурван ангилалд хуваах санал дэвшүүлсэн байна. Шилдэг болгон хөгжүүлэх шянь, хөгжлийн гол шянь болон экологийн чиг үүрэгтэй шянь гэж хуваажээ. Шилдэг болгон хөгжүүлэх шянь (хот) нь өөрчлөлт, шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж, давуу талтай үйлдвэрлэлийн кластеруудыг бэхжүүлэн хөгжүүлнэ. Онцлог шинж чанар, үр ашгийг дээшлүүлэх, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг тогтворжуулах, өвөрмөц аж үйлдвэрлэлийн кластеруудыг идэвхтэй хөгжүүлэх нь хөгжлийн гол шянь (хот)-ий анхаарал хандуулах ёстой ажил. Экологийн чиг үүрэг бүхий шянь (хот) хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн бүтээгдэхүүний хангамжийн чадавхыг сайжруулах, нөөц, байгаль орчинд тохирох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өөрсдийн онцлог шинж чанар бүхий өндөр чанарын хөгжлийн замын дагуу хөгжүүлэх ёстой.

- Шяний эдийн засгийн хөгжлийг бодит нөхцөлд тулгуурлаж, өвөрмөц байдалд нь зохицуулан, хөгжлийн өвөрмөц замыг олоход хандуулах хэрэгтэй. Хятадын шяний хотуудын хөгжлийн нөхцөл байдал, хөгжлийн үе шатууд хоорондоо эрс ялгаатай. Зарим шянь аж үйлдвэржилт, хотжилтод тохиромжтой, зарим нь экологийн чиглэлийн бүс болгон хөгжүүлэхэд илүү тохиромжтой. Цаашид Хятадын муж, хотууд харьяалагдах шяний бодит нөхцөл байдалд үндэслэн ялгаатай үнэлгээ хийнэ. Нөгөө талаар хөгжлийн төвшин дунд, доод төвшинд байгаа шянь харьцангуй давуу талаа бүрэн ашиглахын тулд зах зээлийн өрсөлдөх чадвар бүхий онцлог шинж чанартай тогтолцоог бий болгохыг хичээх хэрэгтэй гэж Вэй Хөүкай хэлж байлаа.

Зохиогч: ЧЮЙ ХАЙФЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл