solongonews
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ
2016-06-30 14:40
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл яг одоо ”Хангарьд” ордонд мэдээлэл хийж байна.

Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Э.Бат-Үүл энэ тухай мэдэгдээд, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэв. 

Цааш нь, "Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн байлаа, иргэдэд итгэл үнэмшил төрүүллээ. 

Өнгөрсөн хугацаанд бид хичээж ажилласан. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэж бодож байна. Цаашдаа ч нийслэлийн дараа дараагийн удирдлагуудад нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага өндөр болсон. Үүнийг шинэ удирдлага анхаарч ажиллах биз ээ. Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль том цунами боллоо.

Сонгуулийн дүн гарсны дараа мэргэн, түргэн хүн их олширдог. Нийслэлийн бүтээн байгуулалтыг харлуулсанд би эмзэглэж байгаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар сонгуульд ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа.

Тийм жишиг, хандлага тогтлоо. Улс, нийслэлийг удирдахдаа мафийн бүлэглэл маягаар ажиллах вий, тийм аюул учрах вий гэж би санаа зовж байгаа. Тиймээс би МАН-ынханд засаглалаа сайжруулаарай гэж хэлмээр байна" гэв.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл