Хоёр хоног үргэлжлэх уг чуулга уулзалтаар, “тогтвортой хөгжил: хөдөлмөрчний ертөнцөд тулгарч буй боломж, сорилтууд” “2030 оны хөтөлбөрийг ахиулъя: үйлдвэрчний эвлэлийн түүхэн үүрэг”, “Шинэ алтан шар 10 жилийг нээе: БРИКС-ийн орнуудын хөдөлмөрчний ертөнцийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлье” сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох бөгөөд “БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн чуулга уулзалтын тунхаглал”, “БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөр эрхлэлтийн яамны сайд нарын хурлын хамтарсан мэдэгдэл” зэрэг баримт бичгийг бүрдүүлж, үйлдвэрчний эвлэлийн үүднээс 2017 оны БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын үр дүнг баяжуулах юм байна.
Хятадын үйлдвэрчний эвлэл бол БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагааны механизмын идэвхтэй санаачлагч, ахиулагч байж, БРИКС-ийн орнуудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хамтын ажиллагааг ахиулах явцад нааштай үүрэг гүйцэтгэсэн юм.
