Ардын өдрийн сонин хэвлэл мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны механизмыг идэвхтэй бүрдүүлж, 2014 оноос хойш "Бүс ба зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумаар 6 салбар хуралдаан зохион байгуулж байна. "Бүс ба зам" мэдээллийн хамтын ажиллагааны холбоо нь бүх улс орны хэвлэл мэдээллийнхнийг тохиромжтой солилцоо, хамтын ажиллагааны платформоор хангадаг байна.
Пакистаны "Dаilу Маil" сонины ерөнхийлөгч бөгөөд ерөнхий редактор Маркдонг Барбер “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дэлхийн хөгжил, дэлхийн энх тайван, хүмүүнлэгийн үйл хэрэгт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. "Бүс ба зам" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум нь энэхүү платформын тусламжтайгаар улс орнуудыг ойртуулсан” гэжээ.
Өмнөд Африкийн бие даасан хэвлэл мэдээллийн группийн гүйцэтгэх захирал Икбо Серви “Мэдээлэл солилцох нь хүмүүсийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, бид онлайн болон оффлайн аргаар хүмүүс хоорондын болон соёлын хамтын ажиллагааг бэхжүүлж, туршлага солилцоход хэрэгтэй байна” гэжээ.
Кубын Латин Америкийн мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Луис Гонзалес:
- "Бүс ба зам" мэдээллийн хамтын ажиллагааны холбоо нь үзэгчдэд хүргэх мэдээллийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх чухал гүүр болж байна гэлээ.
Эдүгээ дэлхий ертөнц зуунд үл үзэгдэх асар их өөрчлөлтийг туулж, хувьсал нь хурдсаж, дэлхий ертөнц, цаг үе, түүхийн өөрчлөлтийн онцлог илүү тод харагдаж байна.
"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулах нь хэвлэл мэдээллийнхэнд маш том үүрэг, хариуцлага хүлээлгэдэг. Ярилцлага, судалгааны аялалд оролцсон гаднын сэтгүүлчид “Цаашид хамтын ажиллагааны сайн сайхан дуу хоолой, эерэг энергийг түгээн дэлгэрүүлж, "Бүс ба зам" санаачилгын өндөр чанартай хөгжлийг ахиулан, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад шинэ хүч, их хувь нэмэр оруулахыг хүсэж байна” хэмээжээ.
