Өмнө нь визгүй харилцан зорчихыг битгий хэл, гадаадад гарах нь эгэл жирийн ардын хувьд үлгэр домог мэт санагддаг. Харин өнөөдөр дэлхий дахины харилцаа холбоо илүү нягтрахыг дагаад Хятад улс өдөр ирхүйеэ дэлхийн тавцанд нэр төр нь мандаж, Хятад улсын иргэд гадаадад гарахад илүү амар болов.
Улсын цагаач иргэдийн удирдлагын товчооны иргэдийн хилээр нэвтрэхийг удирдах журмын дарга Мин Хайюнь танилцуулахдаа, Шинэ Хятад улс байгуулагдсан цагаас өөрчлөлт нээлт хийхээс өмнөх хүртэлх 30 шахам жилийн хугацаанд энгийн паспортыг жил бүр дунджаар 7000 олгодог байжээ. 2018 онд энгийн паспортад гарын үсэг зурж олгосон нь 30.08 саяд хүрсэн байна. Одоог хүртэл хүчин бүхий энгийн паспорттай Хятадын дотор газрын оршин суугчид 180 сая байгаа нь ойролцоогоор 13 хувийг эзэлж байна.
