
Савхны зузаантай "Нарийн ган хоолой", дээр нь LCD дэлгэцтэй торакоскопийн мэс заслын бараг бүх "тоног төхөөрөмж" -ийг бүрдүүлсэн байна. Мэс заслын үеэр Жэжян их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Цээжний мэс заслын тэнхимийн дэд захирал, Жэжян их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлгийн ерөнхий эмч Фан Жунцян нь уушгины хорт хавдар, улаан хоолойн хорт хавдрын эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн эмч.Тэрээр болон түүний баг нь CS-тэй тоглох мэт өвчтөний биед нуугдаж буй хорт хавдрын" голомт"-ыг хайж, түүнийг түргэн эмчилхийн тулд яарна.Зураг дээр Фан Жунцян (зүүнээс хоёрдугаарт) болон түүний багийнхан хорт хавдартай өвчтөнүүдэд торакоскопийн мэс засал хийж байгаа нь

Анагаах ухаанд 26 жилийн турш ажилласан Фан Жунцян хэдэн арван мянган өвчтөнийг оношилж, эмчилсэн бөгөөд жил бүр 1000 гаруй мэс засал хийдэг.ураг дээр туслах нь Фан Жунцяныг хагалгааны өмнө мэс заслын даашинз өмсөхөд нь туслаж байгаа нь

Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжлийг дагаад хорт хавдрын эмчилгээ нь чанарын хувьд тэсрэлт болох- хамгийн бага инвазив мэс засал хийх нь хорт хавдрын эхний шатны мэс заслын "гол эмчилгээ" болжээ.

Сүүлийн жилүүдэд Жэжян их сургуулийн хоёрдугаар эмнэлгийн цээжний мэс заслын эмнэлгүүдийн 80 гаруй хувь нь уушгины зангилаа бүхий өвчтөнүүд байдаг бөгөөд тэдний 20 хувь нь мэс заслын эмчилгээ шаарддаг болохыг Фан Жунцян танилцуулав. Тэрээр:
- Одоогийн байдлаар бид бага зэргийн инвазив мэс засал хийх замаар уушгины эхний шатны хорт хавдрын радикал эмчилгээг хийж чадсан гэж хэллээ.

Да Винчи мэс заслын робот бол Фан Жунцянгийн хагалгааны ширээн дээрх бас нэгэн "төгс хамтрагч" юм. Робот түүнд 360 градусын чөлөөтэй хөдөлдөг хос гар, өндөр нарийвчлалтай томруулдаг шил шиг хос нүд өгч, үйл ажиллагааны чадварыг улам бүр нэмэгдүүлжээ. Зураг дээр Фан Жунцян Да Винчийн мэс заслын роботыг ажиллуулж байгаа нь

Бага зэргийн инвазив мэс засал хийдэг энэхүү "дээд зэрэглэл"-ийн хэрэгсэл болон Фан Жунцяны "хүчтэй хослол" нь хорт хавдраар өвчилсөн олон хүмүүст сайн мэдээг хүргэж байна. 4-р сарын 7-нд Фан Жунцян вичат дээрээ" Багийнхан 4-р үеийн Да Винчи робот дээр цээжний 100 мэс ажилбарыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэв" гэж нийтлэв.Зураг дээр Фан Жунцян ба түүний багийнхан баяраа тэмдэглэж байна.


Долоо хоногт хоёр удаа эмнэлэг дээр ажиллах үед 6 ам метр талбай бүхий өрөөнд өвчтөн дүүрэн зосож түүнийг хүлээдэг.Эмнэлгийн сувилагчийн хэлснээр Фан Жунцяны ажиллаж байх үеэр тэрээр нэг өдрийн дотор 100 шахам өвчтөнийг хүлээн авах "дээд амжилтыг" тогтоож байсан удаа ч бий.

04-р сарын 13-ны өдөр 8: 00-15: 00 цагийн хооронд хамгийн сүүлчийн өвчтөний зөвлөгөөг дуусгасны дараа л Фан Жунцян салфетка гаргаж нүүрнийхээ хөлсийг арчлаа. "Би өнөөдөр үдийн хоол захиалахаа мартав ... " гэж байлаа.Энэ мэт мартах үе түүнд зөндөө. Үнэндээ ингэж тасралтгүй, эрчимтэй ажиллах нь Фан Жунцяны ердийн байдал

Гар угаах нь эмнэлгийн ажилтнууд ажлаасаа тарахаасаа өмнө заавал давтах ёстой "зан үйл" боловч Фан Жунцяны хувьд бас нэгэн угаадаг зүйл нь нүдний шилт. "Нүд бүрэлзээд байвал нүдний шилээ сайн угааж байж тодорхой хар ахын тулд шилээ байнга угаадаг" гэж Фан Жунцян инээмсэглэн хэлэв.

Өдрийн ажил дуусах бүр Фан Жунцян хүлээн авсан өвчтөний мэдээллийн зургийг гар утсаараа авч дараагийн ээлжийн эмчид өгөх болно.Энэ бол түүний олон жилийн турш хэвшүүлсэн зуршил.

Эмнэлгээс гараад Ханжоугаас 400 гаруй км-ийн зайд орших Дашан тосгонд хүрэхэд, "супер эмч" -ийн "алдар нэр" олны дунд их нөлөөтөй байлаа. 4-р сарын 10-ны өдөр Фан Жунцян болон хэд хэдэн гол эмч нар эмнэлгийн шинжээчдийн баг байгуулж, Жэжян мужийн баруун өмнөд нутгийн хамгийн алслагдсан уулархаг газар болох Лишуй хотын Чинюань шяньд хүрч, хөдөө тосгоны оршин суугчдад үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв. Зураг дээр Фан Жунцян тосгоны оршин суугчдын хамт

Алслагдсан уулархаг нутгийн иргэдэд тогтмол үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх нь Фан Жүньцяны ажлын чухал хэсэг юм. Түүнд хамгийн дурсамжтай "үнэгүй зөвлөгөө" бол 2008 оны Вэньчуаний газар хөдлөлтөд үзүүлж байсан эмнэлгийн тусламж байв. Түүний эмнэлгийн баг томилогдсон аврах цэг дээр ирэхэд хоёр өдөр хоёр шөнө болсон гэж байлаа. Фан Жунцян хэлэхдээ "Хэдэн хүнд гэмтэл авсныг санахгүй байна. Тэр үед бидэнд илүү олон хүнийг аврах гэсэн ганц л зорилготой байсан !" гэв. 2008 онд Фан Жунцян (зүүнээс нэгдүгээрт) ба Вэньчуанийн нисэх онгоцны буудалд эмнэлгийн аврах багийн хамт

Эмч хүн авралын элч.
