“Тогтвортой хөгжил-2021” чуулга уулзалт 09-р сарын 26-нд Бээжинд нээгдсэн юм. Чуулга уулзалтаас "Хятад улс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ахиц байдлын тухай тайлан-2021"-г нийтэллээ.
Тайланд 2016-2020 онд Хятад улс НҮБ-ын 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт заасан хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлсэн ахиц байдлыг бүх талаар танилцуулсан байна.
Тодруулбал, 2020 оны эцэс гэхэд Хятад улс ядуурлаас ангижруулах зорилт, үүргээ товлосон хугацаанд нь биелүүлсэн юм. Одоогийн стандартын дагуу хөдөө тосгоны ядуу амьдралтай 98 сая 99 мянга гаруй иргэд ядуурлаас ангижирч, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаасаа 10 жил урьтаж биелүүлсэн байна. 2016-2019 онд Хятадын ДНБ-ий жилийн дундаж өсөлт 6.6 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 орчим хувьтай байна. Харин 2020 онд Хятад улс эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлсэн дэлхийн цорын ганц эдийн засагтай цогц болсон юм. 2020 оны эцэс гэхэд Хятад улс дэлхийн хамгийн том цар хүрээтэй нийгмийн хамгааллын тогтолцоог байгуулж, 1 тэрбум 360 сая гаруй хүн эмчилгээний үндсэн даатгалд хамрагдсан бол 1 тэрбум гаруй хүн өндөр насны асрамжийн даатгалд хамрагджээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар Хятад улс ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг эрэлхийлж, “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц” болон “Парисын хэлэлцээр”-ийг тууштай хэрэгжүүлж, дэлхийн цаг уурын засаглалд идэвхтэй оролцон, улс орныхоо бие даан үүрэг гүйцэтгэх чадамжийг дээшлүүлсэн юм.
