Эргэн тойрноо сайн ажигла, Ертөнц хаашаа эргэнэ вэ?
2015-12-28 18:21
Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний энэ нийтлэлийг уншигч таныг уншаасай гэж хүсэж байна. Энэ хорвоо хэрхэн өөрчлөгдөж, үүнийг дагаад хүн ч гэсэн өөрчлөгджээ. Үнэхээр харамсалтай.
Намайг бухимдуулж буй эхний зүйл бол амьтныг зовоох. Хүмүүс яагаад эдгээр гэм буруугүй амьтдыг тамлан зовооно вэ? Өөрт нь ямар ч муу зүйл хийгээгүй байхад л. Бас зэрлэг амьтдын амьдрах байгаль орчинг хүмүүн бид өөрсдөө л эвдэх юм.

Дараагийн бухимдал бол өөрөө хүүхэд байж хүүхэд тээж буй өсвөр насны охид. Тэдний ихэнх нь аборт гэх аймшгийг нүүр тулан туулж яваа. Харин үлдсэн халамжтай залуутай азтай охид гэр бүл зохиож байгаа нь сайшаалтай. Гэвч энэ бүгдэд технологийн хөгжил, эцэг эхчүүд, хүрээлэн буй орчин, хүмүүжил буруутай.

Дараагийн хүүхдийг буруу замаар хөтлөж буй буруутан бол интернет яалтачгүй мөн. Гэртээ ганцаараа байхдаа элдэв янзын порно, +18 кино, нүцгэн хүүхнүүдийн элдэв зураг гээд бүтэхгүй зүйл үзэж өөр дээрээ туршихыг хүсдэг нь үнэн. Бага байхдаа ийм зүйл үзсэн хүүхэд том болоод яах бол? Мэдээж таныг ирэхээс өмнө History – го устгаж амжина шүү дээ.

Хүн бүхэн “хамгийн догь” нь байхыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл 14, 15-тай охид будаг ашиглаж байна, 17-той охид жирэмслэж хүүхэд гаргаж байна. Тэд үнэндээ нүүрээ будвал сайхан харагдана гэж бодож байна, үгүй шүү дээ охид минь. Нүүрээ зөв л арчлахгүй юм бол будаг чамайг хэзээ ч сайхан харагдуулахгүй. Нэгэн өдөр би 3,4-р хорооллоор явж байтал 14-тэй гэмээр нэг охин өсгийтэй гутал өмчөөд богино банзал өмсчээ. Би их гайхаж билээ. Ийм багаасаа өмсвөл ирээдүйд хөл нь их өвдөх байхдаа. Эртнээс будвал хурдан хөгшрөх байхдаа.

Ихэнх хүмүүс өөрийгөө хэт дээгүүр үнэлэх юм. Мэдээж өөрийгөө доогуур үнэлэх нь доромжлол. Гэвч тэд бусдыг гомдоож, урмыг хүгалж байгаа. Өөрийгөө хамгийн илүү нь гэж боддог хүмүүстэй би их таарч байсан. Гэхдээ ийм хүмүүсээс эргэн тойрон нь зайгаа барьж, тус хэрэгтэй үед нь тус хүргэх нь ховор.

Жаахан ч бай, том бүсгүй ч бай тамхи татдаггүй охид ховордсон байна, үнэндээ. Надад итгээрэй. 15 наснаас эхэлж зарим охид тамхинд автаж байна. Дараа нь найзуудыгаа уруу татаж тамхинд оруулж байна. Хүн багатай газар л эмэгтэйчүүд тамхи татах юм. Тамхи татах тийм их хэрэгтэй гэж үү? Таны нүүр харлаж, барзайж, батга шаваад л... Муухай шүү. Ирээдүйн хүүхэд, нөхрөө бодоод тамхинаас гараарай охидоо, бүсгүйчүүдээ!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
