solongonews
”Шинэ долгион” FM 107.5, ”Талын дуу хоолой” радиогийнхан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
2017-03-16 18:07
”Шинэ долгион” FM 107.5 радио, Өвөрмонголын радио, телевизийн хорооны ”Талын дуу хоолой” радиогийн хамтын ажиллагааны гурван жилийн ойд зориулсан уран бүтээлч, сонсогчдын хамтарсан уулзалт-2017 дугуй ширээний уулзалт, ярилцлага өнөөдөр ”Их Монгол” оффисын хурлын танхимд боллоо.

"Шинэ долгион" FM 107.5 радио, Өвөрмонголын радио, телевизийн хорооны "Талын дуу хоолой" радиогийн хамтын ажиллагааны гурван жилийн ойд зориулсан  уран бүтээлч, сонсогчдын хамтарсан уулзалт-2017 дугуй ширээний уулзалт, ярилцлага өнөөдөр "Их Монгол" оффисын хурлын танхимд боллоо.

"Шинэ долгион" FM 107.5 радио, "Талын дуу хоолой" радиогийн уран бүтээлчид  “Солонго”, “Тэнгэрлэг эгшиглэн”, "Энх мэндийн хөөрөг", "Ардын урлаг аман билэг", “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, ”Эрүүл бие, саруул ухаан” зэрэг олон сайхан нэвтрүүлгийг  уншигч олондоо бэлтгэн хүргэсээр даруй гурван жилийн нүүр үзжээ.

Энэ удаагийн уулзалт ярилцлагаар өөрсдийн үйл ажиллагааг  танилцуулж, Монголын сонсогчдын хэрэгцээт шаардлага юу болох, нийтлэлийн бодлогоо хэрхэн уялдуулж болох талаар санал бодлоо солилцон харилцан ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглүүлсэн байна. 

"Талын дуу хоолой" радиогоос төрөл бүрийн сонин содон хөтөлбөрүүд, яриа ярилцлагууд бэлтгэн хүргэдэг нь манай сонсогчдод үндэсний хэл соёлоо дээдлэхэд жинтэй хувь нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

Найруулагч: Хавраа, Мөчир
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл