solongonews
Хятад улс ажлын байрны тоог тогтвортой нэмэгдүүлнэ
2017-04-06 11:28
Энэ онд ажлын байраар хангах ачаалал өсч буй тулгамдсан асуудалд чиглүүлж, Хятадын Төрийн Зөвлөл 4 дүгээр сарын 5-ны өдөр болсон хуралдаанаар ажлын байрны тоог тогтворжуулан өргөжүүлэх тухай 5 бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийджээ.

 

 Тодруулбал:

1. Санхүү, татвар, банк санхүү, аж үйлдвэр зэрэг салбарт эдийн засгийн том, чухал бодлого хэрэгжүүлэхдээ ажлын байрны орон тоонд учруулах нөлөөнд үнэлгээ хийж, эдийн засгийн хөгжлийг ахиулах, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг сайжруулах, ажлаар хангах тогтолцооны өөрчлөлт хоорондын зохицол, уялдаа холбоог нэмэгдүүлнэ.

2. Ажлын хангах шинэ орон зайг нээж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлт, дэмжлэгийн бодлогод хамруулна.

3. Гол чухал бүлгийг ажлаар хангагдахыг дэмжинэ. Ажлаар хангахад хүндрэл ихтэй бүсэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, санхүүгийн дэмжлэгээр нийгмийн хөрөнгө оруулалтыг дайчилж, их, дээд сургуулиудад ажлаар хангах сан байгуулж, ажлаар хангагдахад хүндрэлтэй байгаа их, дээд сургууль төгсөгчдөд нөхвөр олгоно.

4. Тусгай мэргэжлийн дамжаа сургалт, ажлаар хангах үйлчилгээг нэмэгдүүлнэ.

5. Гадаадад суралцагсад эх орондоо буцаж ирсний дараа ажил үйлс эрхлэхийг дэмжиж, оюуны өмчийн эрхээ хувьцаа болгон аж ахуйн нэгж байгуулахыг урамшуулна. Мөн сурлагын намтар, диплом зэрэгт хийх шалгалт үнэлгээг цөөлөх зэрэг болно.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл