solongonews
Чанчүний цас мөсний аялал жуулчлалын наадам нээгдлээ
2017-01-04 23:40
Чанчүнь хотын 2017 оны цас мөсний аялал жуулчлалын наадам 4-нд нээгдэж, 30 гаруй улс орон, бүс нутгийн жуулчид, цас мөсний спорт сонирхогчид оролцож байна.

   600 гаруй мянган ам дөрвөлжин метр талбайтай "Цас мөсний ертөнц" хэмээх мөсөн баримлыг Хятадын нэрт барималчид зохин бүтээсэн байна. Үүнд, Сиднейн дуурийн театр, эртний Грекийн баримал, Тэнгэрийн сүм, Бээжин Шигийн баг зэрэг Европ Азийн онцлогийг харуулсан мөсөн хөшөөнүүд хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

Энэ удаагийн цас мөсний наадам 2-р сарын 11-нийг хүртэл үргэлжилж, давхардсан тоогоор нэг сая гаруй хүн оролцох төлөвтэй байна.

Чанчүнь хотын албаны талын бүртгэлээр 1998 онд Чанчүний цас мөсний наадам анх зохиогдсоноос хойш давхардсан тоогоор 100 гаруй сая жуулчин тус наадамд оролцож байгаа юм байна. /Баатар орчуулав/

Найруулагч: САРАА
Эх сурвалж : China.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл