solongonews
Мөнгөө хэмнэ бас гангар бүсгүй минь...
2015-12-28 18:21
Бүсгүйчүүд бидний ядаргаатай эсвэл сайхан аль нь болох нь мэдэгдэхүй зан бий. Нэг жил өмссөн гутлаа бүү хэл хавар нь өмссөн гутлаа намартаа өмсөж чаддаггүй бүсгүйчүүд олон бий. Тийм биш гэж үү? Таны шүүгээнд олон гутал эрийгээд байж байсан ч өмсөх гутал олдохгүй байна уу?
Жаахан ухаан сийлье. Хэзээ өмсөж байснаа мартсан гутлаа сайн ажигла даа. Урт түрүүтэйг нь богино, чимэг тоноглолтойг нь цулгуй, харин цулгуйг нь аятайхан чимглэ. Эсвэл өнгийг нь өөрчилж будуулсан ч болно. Гутал засварчинд хүслээ хэлж өөрчлүүл. Ингээд л та хямдхан хэрнээ урьд нь огт өмсөж байгаагүй гуталтай боллоо шүү дээ. Дэгжин бүсгүй танд амжилт хүсэе. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл