solongonews
Бид Хятад улсад шинэ “гэр бүл”-тэй боллоо
2024-07-01 17:10
Бид Хятад улсад шинэ “гэр бүл”-тэй боллоо

    Тавдугаар сарын Бээжин хотод хаврын  урин дулаан цаг айлчлах ялдамд баруун 3-р тойруугийн хойд замд байрлах нийслэлийн Багшийн их сургуулийн хүрээлэн ч хаврын сайхан ногоон өнгөөр бүрхэгджээ. Унгараас ирсэн хоёр гадаад оюутан Хү Линюэ болон Сүн Жышяо энд хятад хэл сурч байгаа юм.

 Тэд өнгөрсөн оны долдугаар сард "Олон улсын хятад хэлний багшийн тэтгэлэг"-т шалгарч, Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцэж, хоёулаа Нийслэлийн багшийн их сургуульд элсэж Хятад хэлний олон улсын боловсролын мэргэжлээр бакалаврын оюутан болсон юм. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард 19 нас хүрээгүй хоёр гадаад охин мөрөөдлөө биелүүлэхээр Хятадад ирж, Нийслэлийн багшийн их сургуульд дөрвөн жилийн суралцлагаа эхлүүллээ.

               Сорилтуудыг даван туулав

 Хятадад анх ирсэн гадаад оюутнуудын хувьд олон асуудал ар араасаа тулгарах нь дамжиггүй. Тухайлбал, өдөр тутмын амьдралдаа танил бус хэлний орчинд хэрхэн хурдан дасан зохицох, Хятад хэлний сонсгол муутай үед хятад багш, ангийнхны харилцааны хурдыг хэрхэн гүйцэх, Хятад үгсийн олон утгын асуудал болон аман практикт хэлний мэдрэмжийг хэрхэн ашиглах, Хятад хэлээр бодлоо хэрхэн зөв илэрхийлэх зэрэг тал дээр олон олон бэрхшээл тулгарч байв.

 Гэхдээ тэд олон янзын сорилтын өмнө бууж өгсөнгүй. Хэлний мэргэжил дутмаг байдалд тэд банкны карт, утасны картаа өөрсдөө авч, супермаркетаар ч хоёулаа явж хамгийн энгийн байдлаар хэлний мэргэжлээ дээшлүүлдэг. Харин үгсийн сангаа нэмэгдүүлэхийн тулд хятад үгсийг дэвтэртээ бичиж, өдөрт хэд хэдэн удаа гаргаж суралцдаг. Хэлний мэдрэмжээ сайжруулахын тулд тэд ойр ойрхон богино хэмжээний видео, хятадын олон ангит кино үзэх, хятад ном уншиж, басхүү Хятадын ​​газарзүй, хятад уран бичлэг зэрэг соёлын сонгон суралцах хичээлүүдээс ч сурдаг байлаа.

 Хү Линюэ Хятад хэл сурах өөрийн гэсэн "нууц эрдэм"-тэй. Тэрээр сурах бичгээ урьдчилан үзэж, хянаж үзэх шаардлагатай агуулгаа бичиж тавьдаг. Мөн хичээлийн үеэр үргэлж эхний эгнээнд сууж бүх анхаарлаа төвлөрүүлэн, багштай илүү их харилцдаг.

 Харин Сүн Жышяо спортод сонирхолтой. Тэр дундаа сагсан бөмбөгт онц дуртай тэрээр Хятадын олон "бөмбөгчин"-тэй танилцаж, бөмбөг тоглонгоо хэлний мэргэжлээ дээшлүүж байдаг.

          Зориг тэвчээртэй байв

 Хү Линюэ багшийнхаа хичээл дээр заасан "Сайн сайхан зүйлс тэнгэрээс бууж чам дээр ирэхгүй" гэдэг үгийг үргэлж санаж явдаг. Тэрээр:

- Энэ үг өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэх тухай зөвхөн яриад л сууж болохгүй, өөрөө хөдөлгөөнтэй оролцож тэвчээртэй шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан гэж хэлсэн юм.

Сүн Жышяод "Хятад үсгийг ойлгоъё" гэдэг хичээл гүн сэтгэгдэл үлдээжээ. Тэрээр::

- Хятад үсэг сурснаар хятад үсгүүд хэрхэн бүтдэг, ямар ямар утга илэрхийлдгийг ойлголоо. Тухайлбал, миний нэрний "智" /Жы/ үсгийн дээд талд "мэдлэг", доод талд "өдөр" гэсэн үсгээс бүрдсэн байна. Нэг тайлбар нь би өдөр бүр бага зэрэг мэдлэг сурч байх ёстой, тэггээд  цаг хугацаа өнгөрөхөөр илүү ухаалаг болно гэж ойлгосноо хуваалцлаа.

 Сурах, сэтгэх, дадлага хийх, тэвчээртэй ажиллаж шаргуу хөдөлмөрлсөний дүнд тэдний бүх хичээл дээр авсан оноо хамгийн шилдэг нь бөгөөд ангийн гүйцэтгэл нь маш сайн байв.

 Мөрөөдөлдөө тэмүүлсэн хүнтэй зэрэгцээд цаг хугацаа гялалзан өнгөрдөг. Тэр хоёр маань Нийслэлийн Багшийн их сургуульд суралцсанаас хойш даруй найман сар болчихлоо.

 Энэ хугацаанд тэд тусгай мэргэжлийн боловсрол болон маш нарийн түвшний практик дасгалуудаар мэдлэгийн нөөцөө баяжуулсаар байв. Уншлагын хичээлээр тэд Хятадын соёлын өргөн цар хүрээ, гүн гүнзгий байдлаас суралцаж, хятад хэлний түүхийн хүмүүнлэгийн гүнд нэвтэрч, Хятад хэлний хичээлд тэд хятад үсгийн бүтцийн уран сайхантай танилцав. Амралтын өдрүүдэд тэд Бээжингийн гудамжаар сэлүү алхаж, хотын соёлын уур амьсгал, Хятадын соёл иргэншлийн зан заншил, сэтгэл татам байдлыг мэдэрч, Хятадын ард түмний энгийн мөртөө найрсаг байдалд сэтгэлээ дулаацуулж, хэл, соёл, бодит байдлын хоорондох сэтгэл хөдлөлийн холбоог ухамсарлаж явлаа. Хичээлийн гадна, доторх суралцлага болон гадаадад аялсан туршлага нь тэдний Хятадын соёлын талаарх мэдлэг, ойлголтыг улам сайн нэмэгдүүлжээ.

         Үзэж соноссоноо хуваалцав

 Харь холын газар суралцаж явахад гэр бүл, найз нөхдөө дурсан санадаг. Одоо Хү Линюэ, Сүн Жышяо нар өдөр бүр Вэчатаар хамаатан садантайгаа харилцаж, эргэн тойрондоо харж сонссон зүйлээ хуваалцдаг.

  Бээжинд амьдарч сурч буй тухайгаа:

- Нийслэлийн Багшийн их сургууль бол маш соёлтой, утга агуулгатай сургууль. Энд урам зориг хөвчилсөн маш сайхан сэтгэлтэй багш нар, оюутнуудтай танилцлаа. Бид Хятадад шинэ "гэр бүл"-тэй боллоо гэж сэтгэл сэтгэл хангалуун ярьсан юм.  

  Энэхүү "гэр бүл" оюутнуудын ирээдүйн мөрөөдлийг ачиж, багш, оюутнуудын хоорондын эелдэг сэтгэлийг харуулан, Хятад, Унгарын найрамдлын чин хүсэл эрмэлзэлийг илэрхийлж байдаг юм. Ирээдүйн тухайд ярихдаа Хятад хэлний мэргэшсэн багш болж, мэдлэг, туршлагаа ашиглан илүү олон Унгарчуудад Хятад хэл сурахад нь тусалж, Хятад Унгарын найрамдлын үйл хэргийг урагшлуулан, хөгжүүлэх элч болох нь Хү Линюэ, Сүн Жышяо нарын нэгдмэл хүсэл зорилт байлаа.

Зохиогч: ВАН ВЭНЬШЭН
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл