Энэ бол инновацийг илүү чухалчилсан таван жил. Энэ бол технологи өндөр чанартай хөгжлийг “идэвхжүүлсэн” таван жил.
Өндөр хурдны галт тэрэг, 5G нь хурдтай түгээмэлжин, мянга мянган айл өрхүүд ухаалаг төхөөрөмжтэй болж, “Хятадад үйлдвэрлэсэн” шинэлэг зүйлүүд нэмэгдсээр байна. “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г эрэгцүүлэхэд Хятад улсын инноваци эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, технологийн инновацийн үзүүлэлтүүд тогтвортой сайжирсан байна.

2019 оны 04-р сарын 12-ны өдөр Шэньжэний Да Явань цөмийн цахилгаан станцын 2-р багийн гол хэсэгт Чяо Сүкай болон түүний багийн ажилтнууд ажлаа дуусгаад явахаар бэлдэж байгаа нь /Зургийг. Синьхуа агентлагийн сурвалжлагч МАО СИЧЯНЬ/
Инновацийг хөгжлийн хөдөлгүүр болгоно
Хубэй мужийн Чаншагийн Хуанхуа олон улсын нисэх онгоцны буудалд даалгавар авсан Жюйши технологийн ХХК-ний нэгэн нисгэгчгүй ложистик 09-р сард тээврийн хэрэгсэл бие даан төлөвлөж, саад бэрхшээлээс зайлсхийсний дараа тогтоосон газар руу бараагаа тээвэрлэж байлаа.
Жюйши технологийн ХХК-ний үүсгэн байгуулагч Ү-Ганьша:
- Энэ бол Хятад улсын дотоодын нисэхийн ложистикийн салбарт анх удаа нисгэгчгүй нисэхийн технологийг нэвтрүүлж байгаа явдал юм. Хойшид нисгэгчгүй нисэхийн ложистикийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх болно гэж хэллээ.
Инноваци нь хөгжлийг хөтөлж, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтэд эрч хүч болдог.
Шаньдүн мужид шинэ үеийн өндөр хурдны гэрэл цахилгааны төхөөрөмжийн гол технологийг бүтээж, холбогдох аж үйлдвэрийн өндөр түвшний авъяаслаг хүмүүсийн шинийг санаачлах, бизнес эрхлэх инкубаторын баазыг ид барьж байна. Энэ нь орон нутгийн шинэ, хуучин энергийг хөрвүүлэх гол төсөл болжээ.
Хубэй мужид Хуажүн технологийн их сургуулийн Ше Чингүө профессорын багийн өөрөө судлан гаргасан “Хорт хавдрын эсийн HD дижитал аппарат” болох дижитал PET/CT-ын чадавх нь олон улсын дэвшилтэт түвшинд хүрсэн өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбараас аж үйлдвэрийн сүлжээг хөгжүүлэхэд түлхэц болно.
Шинэ эрин шинэ хөгжлийг уриалж, шинэ хөгжил шинэ эрч хүчийг төрүүлж байна.
Хятад улсын 169 өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсийн ДНБ 12 их наяд юаньд хүрч, эдийн засгийн нийт хэмжээ нь БНХАУ-ын аравны нэгээс илүү хувийг эзэлдэг. Шинжлэх ухаан, технологийн олон зуун мянган комиссарууд 11500 компани байгуулсан байдаг. 2020 оны 06-р сарын эцэс гэхэд Хятад улсын дотоодын шинэ зүйлийг судалж бүтээх патент нь 1,996 саяд хүрч, жил дараалан дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Эдгээр гайхалтай тоонуудаас технологийн шинэчлэлийн гайхалтай дүр зургуудыг олж харж болно.
Том оврын онгоц анх удаа ниссэн, супер компьютерүүд тэргүүлэх байрын төлөө өрсөлдсөн, цөмийн цахилгаан технологи, тоног төхөөрөмжийг гадагш гаргасан гэх зэрэг. Хятадад таван жилийн туршид томоохон хэмжээний шинэ амжилтууд гарч, стратегийн салбарт нэлээд хэдэн гол технологийг даван туулж, өндөр технологийн зарим салбар нь дэлхийн тэргүүлэх эгнээнд орсон байна.
Хятадын хөгжил инновацид суурилан "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр "түргэсэж" "шинэ ирээдүй" рүү чиглэв.
Инноваци илүү их боломж авчирдаг
Шиньда биологийн эмийн үйлдвэрийн судлан бүтээсэн хавдрын эсрэг шинэ эм болох Да Бө Хуаг 10-р сарын 09-ний өдөр Үндэсний эмийн хяналт шалгалтын газраас баталсан байна. Да Бө Хуа шинэ эмийг судлан бүтээж амжилт гаргасан нь өвчтөнүүдийн эмийн зардлыг бууруулсан ба хүмүүсийн өндөр чанартай биологийн эмийн хэрэгцээг хангаж чадсан байна.
Шиньда биологийн эмийн үйлдвэр бол 2011 онд байгуулагдсан шинэ эм судлан бүтээх компани. Энэ есөн жилийн хугацаанд дөрвөн шинэ эмийг судлан бүтээж амжилт гаргасан нь шинэ эм хурдтай судлан бүтээх Хятадын хураангуй дүрс зураг болсон байна.

Хармөрний Кэнь Чюй Чи Шин тариалангийн талбайгаас зохион байгуулсан хөдөө аж ахуйн нисгэгчгүй нисэх онгоцны үйл ажиллагааны дасгалын хурлын үеэр нисгэгчгүй ургац хураагч нисэх онгоц тариалангийн талбайд ургац хураах дасгал хийж харуулна. /Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч СҮНЬ ШЯОЮЙ
Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулан, баталгаатай хоол хүнс, эм тариагаар хангаж, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зэрэг бол ард түмний хэрэгцээ, технологийн шинэчлэлийн цаг үеийн дуу хоолой юм.
Энэ жилийн 08-р сарын эцсээс хойш зүүн хойд бүс нутгаар Хятадын түүхэнд ховор тохиолддог хар салхи хэдэн удаа гарсан боловч алтан намрын 10-р сар Хармөрөн мужийн Хэйхэ хотын Айхүй дүүргийн Жяшин орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмын хоршоо 24500 мү/1га= 15мү/ талбай буурцаг, эрдэнэ шишийн элбэг ургац хураалт авсан байна. Сайн ургацын "нууц" шинжлэх ухаан, технологи, дэвшилтэт техник хэрэгслийг ашигласанд оршиж байна. Мөн сэлгэж тарих, өндөр чанарын шар буурцгийн үр сонгосон гэж Жяшин орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмын хоршооны дарга Гай Юүнфэн хэлж байлаа.
Хятад улсын үйлдвэрлэсэнэмч нарт тусалдаг зүрх судасны OCT төхөөрөмж саяхан албан ёсоор зах зээлд гарч ашиглалтад орлоо. Судлаач Жү Юэ:
- Өмнө нь бид гадаадын OCT төхөөрөмжийг ашигладаг байсан. Одоо Хятад улс энэ төхөөрөмжийг өөрөө үйлдвэрлэж чадах болсон нь зүрх судасны өвчтөнүүдийн нарийн эмчилгээ хийх, тэдний ачааллыг багасгахад ихээхэн дэмжлэг болсон гэж илэрхийллээ.
Интернэт худалдаа, онлайн хичээл, өндөр хурдны төмөр зам зэрэг ухаалаг төхөөрөмжүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахад маш их ач холбогдол үзүүлсэн байна. Ард түмэнд үр өгөөжтэй шинэлэг хэргүүд, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах зэрэг нь гагцхүү ард иргэдийгсайн сайхан амьдруулахын тулд юм.

Шэньжэний Ао Би Жүн Гуан технологийн ХХК-ний нүүрээр таних хаалганы оньсыг харуулна
2019 оны 11-р сарын 13-ны өдрийн зураг/ Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖҮӨ КЭ
Шинэ гарц, шинэ аялал
Шэньжэнь хотын Аохай гудамж 23 гектар талбайтай, 95 биржид орсон компанийг хамран, Жүншин, Тэншюнь, Дажян зэрэг өндөр технологийн компаниудыг идэвхжүүлдэг.
40 жилийн өмнө Шэкүө /Шэньжэнь хотын нэгэн газрын нэр/ нь хөгжин мандаж олон өөрчлөлтүүдийг гаргаснаар Шэньжэнь хотын эдийн засгийн ерөнхий хэмжээ нь Азийн хотуудын дунд тавдугаарт жагссан байна.
10-р сарын 18-ны өдөр “Шэньжэнь нь Хятадын онцлогт социализмын жишээ үзүүлэх бүсийн иж бүрэн шинэчлэлийн туршилтын цэгийг байгуулах эрх олгох зүйлсийн эхний жагсаалт”-ыг албан ёсоор нийтэлсэн байна. Жагсаалд эрх олгосон 40 зүйл багтаж, зах зээлийн чиг баримжаа бүхий хүчин зүйлүүдийн тохиргоо, бизнесийн орчин, технологийн инновацийн систем, гадаад ертөнцөд нээлттэй байдал, олон нийтийн үйлчилгээний систем, экологи болон хотын орон зайн засаглал гэсэн зургаан талыг хамарна.
Инноваци бол Шэньжэнь хотын хувьд гайхамшгийг бүтээх "алтан түлхүүр", шинэ байдалд шинэ нээлт, шинэ амжилтыг бий болгох шидэт зэвсэг юм. Шэньжэнь хот өндөр эхлэл, өндөр түвшинд холын хараатайгаар шинэчлэл нээлтийн ажлыг сайжруулж байна.
Олон тооны томоохон инновацийн тавцан барих ажлыг хурдасгаж, инновацийн орчин нөхцөл бүрдүүлж, инновацийн чадвартныг татаж байна.
Олон нийтийн бизнес эрхлэлт нь “Хуучныг өөрчилж шинийг байгуулах”, “Төвлөрлийг сааруулах үйлчилгээ” зэрэг шинэчлэлийг сайжруулж, инновацийн үр ашиг, чадварыг дээшлүүлэхээр чухал эхлэл болгон, үргэлжилсэн хүчирхэг шинэ хүчин зүйлийг хөгжүүлдэг.
Шинжлэх ухаан, технологийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, “Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг үйл ажиллагаа болгон хувируулах төлөвлөгөө” зэрэг цуврал бичиг баримтуудыг гаргасан нь шинэлэг систем, механизмыг илүү боловсронгуй болгоход ашигтай.
Юань Лүнпин багийн “Чао Юүчянь тэмдэгт”-ийн давсанд тэсвэртэй цагаан будааны мү/1га= 15мү/ бүрийн дундаж ургац 802.9 кг-д хүрч, давстай хөрсөнд өндөр ургацтай будаа тарих шинэ дээд амжилт тогтоосон байна.
2020 он бол инноваци загварыгүе шаттайгаар биелүүлэх жил. Шинэ түүхэн эхлэлийн цэг дээр зогсон томоохон өөрчлөлтүүдтэй тулгарч, инноваци нь 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаа болон түүнээс урт хугацаанд Хятадын хөгжлийн хэрэгцээ байж, инновацийг тэргүүнд тавих хэрэгтэй.
Хятадын инноваци цаг үетэй хамт урагшилсаар байх болно.
