solongonews
Давсыг хоол хүнснээс гадна, ахуйд хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө
2019-07-22 15:12
Заримдаа аяганаас уруулын будагны толбыг арилгахад хэцүү байдаг. Ялангуяа, усны хамгаалалттай будаг хэрэглэх үед энэ асуудал тулгарна.

Уруулын будагны толбо арилгана

Заримдаа аяганаас уруулын будагны толбыг арилгахад хэцүү байдаг. Ялангуяа усны хамгаалалттай будаг хэрэглэх үед энэ асуудал тулгарна. Хамгийн шилдэг арга бол бохирдсон хэсгийг жижиг давсаар үрэх явдал юм. Гэхдээ аяган дээрээ зураас үүсгэхгүйн тулд маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Гарын арьсыг гуужуулна

Гэрт тань давс байхад үнэтэй спа салонд орж их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй. Давс нь хуурайшсан, үхэжсэн арьсыг гуужуулж, цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийг дарах үйлчилгээтэй.

Шүршүүрт эсвэл усанд орсны дараа гарынхаа арьсыг чийглэг, зөөлөн байх үед гараа болгоомжтойгоор жижиг ширхэгтэй давсаар үрээрэй. Ер нь бол нунтагласан далайн давс илүү сайн үйлчилгээтэй. Давсан дээрээ өөрийн дуртай эфирийн тосыг нэмсэн ч болно шүү дээ.

Шүдний оог орлоно

Хэрвээ таны шүдний оо дууссан болохыг та өглөө мэдсэн бол энэ нь таныг ажилдаа шүдээ цэвэрлээгүй явах хэрэгтэй гэсэн үг биш. Шүдний сойзон дээрээ бага зэрэг давс түрхээд шүдээ цэвэрлэхэд л хангалттай. Бүтэн өдрийн турш таны шүд гялалзсан байх болно.

Харин хэрвээ та мэдрэмтгий бол давсаар шүдээ үрэх хэрэггүй. Харин давсны уусмалаар амаа зайлж, шүдээ угааж болно шүү дээ.

Хаг арилгахад тустай

Давс нь бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг учир хаг арилгахад нэн тустай. Хагнаас ангижрахын тулд толгойгоо угаахын өмнө хуйхан дээрээ давс цацаад 5 минутын турш массаж хийгээрэй. Ингээд дараа нь шампуниар угаахад л болно. Энэ үйлдлийг хаг арилах хүртэл хийнэ. Үүнээс гадна давс нь үсний ургалтыг түргэсгэнэ.

Шил цантахаас сэргийлнэ

Өвлийн улиралд шилний цанталтыг арилгахын тулд нэлээд хугацаа зарцуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд давстай уусмалд норгосон алчуураар шилээ арчихад л хангалттай. Давсны уусмалаар арчсан шилэн дээр мөс тогтохгүй. Мөн гэрийнхээ цонхыг ч арчсан болно.

Хоолойн өвчинтэй тэмцэнэ

Хоолой өвдөх нь ихэнхдээ үрэвслийн эсвэл бактерийн гаралтай байдаг. Хоолой нь хаван, нянтай давс гайхалтай сайн тэмцэж чадна.

Нэг цайны халбага давсыг, нэг аяга бүлээн усанд хийж хоолойгоо зайлна. Илүү үр дүнд  хүрэхийн тулд хэдэн дусал йод нэмсэн ч болно. Хоолойгоо зайлсны дараа өвдөлт мэдэгдэхүйц намдах бөгөөд ойрхон зайтай хэд хэдэн удаа зайлснаар хоолойн өвчнийг эдгээж чадна.

Усны хоолой нь бөглөрөлтийг гаргана

Хэрвээ гэрийн тань угаалтуур бөглөрсөн бол үнэтэй бодис худалдаж авах гэж битгий яараарай. Эхлээд давс хэрэглээд үз. Бөглөрсөн хоолойд хагас аяга давс хийгээд хонуулаарай. Харин өглөө нь халуун ус хийнэ. Давс нь тосыг шингэлж, усны хоолойн бусад бохирдлыг арилгана. Үүнээс гадна таагүй үнэрийг мөн арилгах болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл