solongonews
Дундадын дийлэнх хотуудын орон сууцны үнэ унажээ
2014-12-02 16:55
Дундадын Үзүүлэлт судалгааны хүрээлэнгийн 12-р сарын 1-нд нийтэлсэн тоо баримтад, 11-р сард Дундадын 100 хот суурингийн шинэ орон сууцны үнэ бууралттай гарчээ .Тухайлбал дээрх хотуудын 80 гаруй хувийн орон сууцны үнэ ханш буурч өнгөрсөн оны төвшинд хүрчээ.

Ирэх цагаан сараас өмнө орон сууцны ханш өсөх магадлал муу байгаа бөгөөд өмнөх байдлаа тогтвортой хадгалах нь чухал болоод байна гэж сэтгүүлч мэдээлжээ. 

12-р сарын 1-нд, Дундадын дотоодын орон сууцны судалгааны мэргэжлийн байгууллага болох Дундадын Үзүүлэлт судалгааны хүрээлэн 100 гаруй хот сууринд явуулсан судалгааны дүнгээ нийтэлсэн билээ. Уг баримтад харуулснаар, Дундадын 100 хотын шинэ орон сууцны квадрат метрийн дундаж ханш 10 мянга 589 юань байгаа нь өнгөрсөн сар болон өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус буурсан байна. Энэ удаагийн шалгалтад хамрагдсан 100 хотын 82 -ынх нь орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс буурч, 11-р сарын шалгалтын дүнгээс 4-ээр илүү болсон байна. Үүнээс үзэхэд Дундадын ихэнх хотуудад орон сууцны үнэ ханш өнгөрсөн оны төвшиндөө хүрсэн байна.

Дийлэнх хотуудын орон сууцны үнэ ханш буурч байгаа энэ үед 10-р сарын байдлаар Бээжин, Шанхай зэрэг 10 том хотод шинэ орон сууцны үнэ ханш сэргэх хандлага ажиглагдаж байна. Шинэ орон сууцны үнэ 6 сар дараалан буурсны эцэст 11-р сард ялимгүй өссөн гэж тайланд тусгажээ. Энэ тухай Шанхайн "И Жүй" газар эдэлбэрийн судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Ян Хуншүйгийн үзэж байгаагаар, цаг агаар хүйтэрч, борлуулалт багассан нь ийм үр дүнд хүргэсэн. Бүх Дундадын хэмжээнд орон сууцны ханш унаж байгаа энэ үеэр, зарим томоохон хотуудад орон сууцны ханш тогтворжиж байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна.

Гэвч Дундадын статистикийн хүрээлэнгийн тоо баримт нь бусад байгууллагын үзүүлэлтүүдтэй зөрөөтэй байгаа талаар сэтгүүлч мэдээллээ. Бээжингийн "Жүн Юань" газар эдэлбэрийн компанийн зах зээлийн судалгааны газрын эрхлэгч Жан Давэй хэлэхдээ: "Бидний судалгаагаар тийм олон хотын орон сууцны ханш буураагүй, харин олонх хотуудын 10-р сарын үнэ ханш нэлээд тогтвортой байсан . Ар араасаа хэрэгжиж байгаа бодлого, тэр тусмаа 9-р сарын 30-нд хэрэгжүүлсэн орон сууц худалдан авах тоо болон зээлийн хязгаарлалтыг чөлөөлсөн мөн 11-р сарын 22-ноос хэрэгжүүлсэн зээлийн хүүг хорогдуулах бодлогын улмаас 1, 2-р зэрэглэлийн олонх хотуудын орон сууцны үнэ ханш өнгөрч сарынхаас илт буурсан байна. 3, 4-р зэрэглэлийн хотууд орон сууцны ханшаа үргэлжлүүлэн бууруулахыг үгүйсгэхгүй боловч үнэ ханшийг бууруулах орон зай нэлээд явцуу болсон байна. Орон сууцны үнэ ханш өссөн хотын тоо тийм ч олон биш, гол төлөв Бээжин, Шанхай зэрэг 1-р зэрэглэлийн хот байгаа" гэжээ.

Хэдийгээр судалгааны байгууллагуудын шалгалтын дүн нь зөрөөтэй байгаа хэдий ч , нэгэнт хэрэгжүүлсэн орон сууцны зах зээлд ашигтай бодлогын үр дүнд цаашид ч орон сууцны ханш үргэлжлэн буурах магадлал боломж багатай гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна. Өдгөө, 1-р зэрэглэлийн том хотуудын орон сууцны ханш нэгэнт буурч эхэлсэн болохоор энэ нь бусад хотуудын орон сууцны ханшид богино хугацаанд нөлөөлөх эсэх талаар Жан Давэй хэлэхдээ, орон сууцны нөөц мөн нэлээд байгаа болохоор үнэ ханш нь өсөх боломж бага, харин тогтвортой байх нь хамгийн гол чиглэл болно гэжээ. / Эх сурвалжийг http://mongol.cri.cn/ /

 

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл