solongonews
Цусны Донорын Дэлхийн өдөр тохиож байна
2018-06-14 10:20
Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр нэрийн дор тэмдэглэдэг.

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн. Энэ өдөр өнөөдөр тохиож байна.  Иймд Хятад улсад ч энэ өдрийг өргөн тэмдэглэдэг. 15 дахь удаагаа зохиогдож байгаа “Цусны Донорын Дэлхийн өдөр”-ийг энэ жил ““Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байгаа судалгаа байдаг.  Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг. Цус болон цусан бүтээгдэхүүн нь жилд олон сая хүний амийг авардаг билээ. Ялангуяа, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг үүссэн онцгой нөхцөл байдалд цус, цусан бүтээгдэхүүн  нь олон хүнд амьдрал бэлэглэдэг. Дэлхийн хэмжээнд жилд 108 сая орчим донорын цус цугладаг бөгөөд түүний 50 хувийг хөгжингүй орнуудад цуглуулан нөөцөлдөг байна.

Цусаа үнэ өртөггүй, сайн дураар өгөхийг уриалдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Цусны доноруудын байгууллагуудын олон улсын холбоо, Цус сэлбэх олон улсын нийгэмлэг зэрэг байгууллагуудын санаачилгаар 2004 оноос Дэлхийн донорын өдрийг тэмдэглэдэг болсон билээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл