solongonews
Ли Кэчян Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллатай уулзав
2017-02-24 16:25
Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллатай уулзав.

Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 23-ны үдээс хойно Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллааг хүлээн авч уулзсан байна.

Ли Кэчян илэрхийлэхдээ: Итали улс нь Хятад улсын Европ дахь хамтран ажиллах чухал түнш болно. Хятад улс Итали улстай хамтын ажиллагаа солилцоогоо чангатгаж, итгэл найдвараа бататган, бодит байдлыг эрхэмлэсэн хамтын ажиллагааг ахиулж, соёл иргэншлийн солилцоогоо өргөтгөж, хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэхэд таатай байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл