Чихэрлэг төмс нь энгийн төмснөөс бага цардуул агуулдаг. Тиймээс шинж чанараараа гадилтай адилхан юм. Ногоон хүнсний бүтээгдэхүүнийг бодвол төмс нь биднийг уургаар хангадаг.
Эрдэмтэд төмс илүүдэл жин нэмэхэд нөлөөлдөг эсэхийг олж мэдэх судалгааг хийсэн бөгөөд тэд үр дүнд нь энэ нь худал гэсэн дүгнэлт гарсан байна. Ихэнхдээ төмс биш харин түүнийг боловсруулсан арга зам нь их илчлэгтэй байхад нь нөлөөлдөг аж. Харин чанасан, жигнэсэн төмс илүүдэл жинд хүргэдэг гэсэн баталсан баримт байхгүй.
Төмсөнд шингэдэггүй ислэг ихээр агуулагдсан байдаг бөгөөд энэ нь ходоодыг илүү хурдан ажиллахад тустай байдаг юм. Нэгэн судалгаагаар эрдэмтэд чихэрлэг төмс нь жин хасахад сайн нөлөөтэй гэдгийг тодорхойлсон байна. Төмс нь өег учир өлсөх мэдрэмж бага төрүүлж, таны өдрийн хэрэглэх илчлэгний хэмжээ багасна гэсэн үг юм.
Шарах шүүгээнд жигнэсэн 100гр төмсөнд бор будаанд байдагтай ижил хэмжээний ислэг агуулагддаг ч бага хэмжээний илчлэг байдаг.
Жигнэсэн төмсөндөө улаан лоолийн шүүс, эсвэл улаан лоолийг нэмж болно. Улаан лоолийн шүүс нь бэлхүүсний тойргийг багасгахад тустай. Өдөрт 280мл улаан лоолийн шүүсийг хоолондоо 2 сарын турш хэрэглэсэн бүсгүйчүүдийн туршилтаас энэхүү дүгнэлтийг гарсан байна. Улаан өнгөтэй хүнсний ногоонд агуулагдах ликопин хэмээх бодис нь бодисын солилцооны асуудлаас урьдчилан сэргийлж чаддаг аж.
