solongonews
Дэлхийн Хятадын боловсролын V хурал болов
2023-12-21 15:56
Дэлхийн Хятадын боловсролын V хурал болов.

  Дэлхийн Хятадын боловсролын V бага хурал 12-р сарын 19, 20-ны өдрүүдэд Бээжинд болов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нэгдсэн фронтын ажлын албаны дарга Ши Тайфэн хуралд оролцогчидтой уулзав.

 Хилийн чанад дахь Хятадын иргэд боловсролд чухал ач холбогдол өгч, үндэсний соёлоо өвлөн үлдээх сайхан уламжлалтай, гадаадад байгаа 60 сая гаруй хятадын иргэдүүд Хятад улсыг дэлхийг холбосон гүүр, холбогч, Хятад улсыг өвлөн уламжлан авч явах гол хүч мөн гэдгийг хурлаар онцолж, маш сайн уламжлалт соёл, Хятад болон гадаадын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулав. Хилийн чанад дахь Хятад улсын боловсрол нь гадаад дахь хятадын иргэдийн бие даан үүсгэн байгуулсан Хятад хэл, соёлын боловсролын аж ахуйн нэгж бөгөөд гадаад дахь Хятадын нийгмийн "үндсэн төсөл", "найдварын төсөл", "ард түмний амьжиргааг дэмжих төсөл" гэгддэг. Хилийн чанад дахь Хятадын сургуулиуд нь Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх, Хятад, гадаадын соёл иргэншлийн солилцоог нэмэгдүүлэх чухал талбар юм. Хятад хэлний сурган хүмүүжүүлэгчид гадаад дотоодод өөрсдийн соёлын итгэлийг бэхжүүлж, Хятадын 5000 гаруй жилийн соёл иргэншилд тулгуурлан, Хятадын хөгжлийн тод практикт түшиглэн, Хятадын соёл иргэншил, хөгжил, дэлхийн ертөнцийг үзэх үзлийг иж бүрнээр нь тусгана гэдэгт найдаж байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст Хятад улсыг жинхэнэ, гурван хэмжээст, иж бүрэн танин мэдэхэд нь туслах нь Хятад болон гадаадын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахад тус дөхөм үзүүлж, хүмүүсийн харилцаа холбоог нэмэгдүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад тус дэм үзүүлнэ.

 Энэхүү бага хурлыг Төрийн Зөвлөлийн Хилийн чанад дахь Хятадын хэрэг эрхлэх газар болон Бүх Хятадын хилийн чанаас буцаж ирсэн хятад иргэдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Хятадын боловсролын өндөр чанартай хөгжлийг ахиулж, Хятад, гадаад харилцааны солилцоо, харилцан суралцахыг дэмжинэ" гэх уриан дор болж байна. Дэлхийн 70 орчим улс орон, бүс нутгаас ирсэн гадаад, дотоодын 600 төлөөлөгч оролцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл