2018 оны “Бүс ба зам”-ын Де Шычяо импорт экспортын бараа бүтээгдэхүүний солилцооны яармаг Жянсү мужын Хаймэнь хотод нээгдлээ. Уг яармагийн солилцооны хурал нь Жянсү мужын Хаймэнь хотын Дешычяо олон улсын гэрийн нэхмэл эдлэлийн хотод нээлтээ хийсэн байна. Уг солилцооны яармаг нь 380 мянган кавдрат метр, 3300 гаруй жижиг үзэсгэлэнгийн байр, Орос, Пакстань зэрэг “Бүс ба зам”-ын дагуу орших 19 улс орны нийт 60 гаруй гадаадын импортын компань ба 160 гаруй улсын дотоодын нэрт брэндийн аж ахунй нэгж ба тухайн газрын экспортын компаниуд оролцов. Тэд гэрийн нэхмэл эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс, хас сувдын бүтээгдэхүүн зэрэг хэдэн мянган төрлийн бараа бүтээгдэхүүн хамрагдав.
Уг яармагт оролцсон бараа бүтээгдэхүүн нь бүгд зах зээлийн худалдаан авалтын арга хэлбэрээр “Бүс ба зам”-ын зах зээлд шууд нэвтэрч боломжтой аж.
Уг яармагийг зохион байгуулж байгаа Хаймэйнь хотын Дешычяо олон улсын гэрийн нэхмэл эдлэлийн хот бол Хятад улсын хамгийн том гэрийн нэхмэлийн төвлөрсөн орон болно, мөн ч Хятадын төрийн зөвлөлөөс хүлээн зөвшөөрөгдсөн зах зээлийн худалдан авалтын арга хэлбэрийн “туршилтын суурин” болно. Энэ нь 20 мянга гаруй худалдааны пууз байж, 600 гаруй цуврал бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй. Дешычяо захын гэрийн нэхмэлийн бүтээгдэхүүн нь бүх Хятад улсын 200 гаруй том дунд зэргийн хотуудад боруулагдаж, мөн таван их тив ба дэлхийн 130 гаруй улс ба газар оронд борлуулагдаж, уг захын гэрийн нэхмэлийн эдлэлийн бүтээгдэхүүн Хятад улсын зах зэээлийн 40 хувийг эзэлж, Хятад улсын мэргэжлийн зах зээлийн тэргүүлэх байранд оршидог юм. Мөн 2017 онд зах зээлийн солилцооны өртөг 100 тэрбум юаньд хүрч, зах зээлийн худалдан авалтын арга хэлбэрийн экспортын нийт өртөг 3 тэрбум ам.доллорыг давсан байна.
