Бээжингийн Өвлийн олимпын наадам Хятадын цагаан сарын баярын амралттай "давхардсан"-ы улмаас мөс, цасны спорт, мөс цасны аялал жуулчлалын хэрэглээ илэрхий нэмэгджээ. Хэд хэдэн аялал жуулчлалын платформууд 02-р сарын 06-ны өдөр амралтын баярын тооллого нийтэлжээ. Мөс, цасны хэрэглээ нь хятадын цагаан сарын баярын аялал жуулчлалын зах зээлийн хамгийн онцлох үйл явдлуудын нэг болж, соёл, спорт, аялал жуулчлалын "Мөс ба галын дуу" “уянгалал”-ын томоохон үйл ажиллагаанууд болсон байна.
Хятадын Аялал жуулчлалын академиас саяхан нийтэлсэн "Хятадын мөс, цасны аялал жуулчлалын хөгжлийн тайлан (2022)"-д Бээжингийн Өвлийн олимп энгийн ард иргэдийн мөс, цасны аялал жуулчлалд оролцох хүсэл эрмэлзлийг ихээхэн төрүүлэв. Жуулчдын 68.4 хувь нь Бээжингийн өвлийн олимп болохтой холбоотойгоор мөс, цасны аяллын жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт маш итгэлтэй байна гэж тэмдэглэжээ. Тус тайланд 2021-2022 оны мөс, цасны улиралд хятад улсын мөс, цасны аялал жуулчлалын орлого 320 тэрбум юаниас давах төлөвтэй байна гэж таамаглаж байна.
02-р сарын 04-ний Өвлийн олимпын нээлтийн өдөр Ctrip платформ дээр "Өвлийн олимп" гэсэн түлхүүр үгийн хайлтын байдал 200 хувиар өссөн байна. Мафэнво платформ дээр цагаан сарын баярын амралтын үеэр Бээжинд өвлийн олимптой холбоотой “мөс, цас”, “цанаар гулгах” зэрэг хайлтын байдал 01-р сарын эхэн үетэй харьцуулахад дунджаар 215 хувиар өссөн байна. Шанхай, Гуанжөү зэрэг хотууд мөс, цасны спорт, мөс, цасны соёл, аялал жуулчлалын хэрэглээгээ нэмэгдүүлснээр тэдний хэрэглээ улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй үйлчлүүлэгчдийг хамгийн ихээр татдаг хотууд болжээ.
Өвлийн олимп нь цагаан сарын баярын өдрүүдийн мөс, цасны спорт, мөсөн болон цасны аялал жуулчлалын хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. 2022 оны цагаан сарын баяраар хятадын улсын хэмжээнд мөс, цасны үзэсгэлэнт газруудын захиалга өнгөрсөн жилийн цагаан сарын баяртай харьцуулахад 68 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
Мөсөн гулгуурын талбай, цанын бааз, мөс, цасны парк болон бусад мөс, цасан спортоор хичээллэх боломжийг олгодог. Бусад газрууд болон мөс, цасны үзэсгэлэнт газрууд нь жуулчдын анхаарлыг илүү татдаг болжээ. Ctrip платформ дээр цагаан сарын баярын эхний гурван хоногт цанын зочид буудлуудын захиалгын хэмжээ өнгөрсөн жилийн цагаан сарын баяртай харьцуулахад 52 хувь, зочид буудлын нэг хүнд ногдох зардал өнгөрсөн жилийн цагаан сарын баяртай харьцуулахад 13 хувиар өссөн байна.
Хятад улсын мөс, цасны аялал жуулчлалын зах зээл нь "Жижиг талбай бүстэй, хэрэглээ багатай, давтамж ихтэй, орон нутгийн аялал жуулчлал, өөртөө үйлчлэх үйлчилгээ, мөс, цасаар аялах, цанаар гулгах гэх зэрэг чөлөөт цагаа өнгөрөөх зэрэгт ижил ач холбогдол өгдөг" онцлогийг харуулсан байна. Ctrip платформ дээр мөс, цас хэрэглэгчдийн мэргэжлийн ур чадвар тасралтгүй дээшилж, мөс, цасны аялал жуулчлалын болон спортын бүтээгдэхүүний худалдан авалт жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ чиг хандлагыг баталж байна; цасны талбайд тоглох хэрэглэгчдийн тоо 2021 онд платформ дээр 2 хоног ба түүнээс дээш байх нь 2019 оныхоос 180 хувиар өссөн байна.
Мөс, цасны аялал жуулчлалын үйлчилгээний туршлага, мэргэжлийн ур чадварт тавигдах хүмүүсийн шаардлага эрс нэмэгдсэн гэж Мэйтуаны холбогдох хүн дүн шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, цанын жуулчид цанын баазуудын нөхцөл байдал, тухайлбал янз бүрийн түвшний цанын гүйлтийн байгууламж, үйлчилгээний чадавх, тээврийн тав тух, хүрээлэн буй орчны тав тух зэрэгт ихээхэн санаа тавьж анхаардаг болжээ.
Чичуан аялал жуулчлалын группийн Соёлын аялал жуулчлалын аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн ажигласнаар хэрэглэгчдийн түгээлтийн үүднээс авч үзвэл нэг талаас хойд бүс нутгийн муж, хотуудын оршин суугчид мөс, цасны аялал жуулчлалын гол үйлчлүүлэгчид хэвээр байна. Нөгөө талаар өмнөд бүс нутгийн нэг, хоёрдугаар зэрэглэлийн хотуудын оршин суугчдын хүчтэй "тэвчээр"-тэй болсноор мөс, цасны спорт, мөсөн болон цасны аялал жуулчлалд оролцох хандлага улам бүр тодорхой болж байгааг харуулж байна.
Мөс, цасны хэрэглээний зах зээл эрчимтэй хөгжиж байгаа нь хятадын өнцөг булан бүрийн газруудад нийлүүлэлтээ өргөжүүлэх замаар харилцан бие биенээ бэхжүүлж байна. БНХАУ-ын Аялал жуулчлалын академийн захирал Дай Бин хятад улсад зүүн хойд бүс нутаг болох Бээжин-Тяньжинь-Хэбэй, Шиньжян зэрэг "гурван газар"-ыг бүрдүүлж байна гэсэн дүн шинжилгээ хийжээ. Хөхнуур-Төвдийн тэгш өндөрлөгийн мөс, цасан аялал жуулчлалын бүс, төв ба баруун хэсгийн мөс, цасны аялал жуулчлалын бүс хэмээх "хоёр бүс нэмэгдэж" байна. Хятад улсын хэмжээнд бүх мужуудад мөс, цасны аялал жуулчлалын онцлох газрууд, өсөлтийн цэгүүд, бүтээгдэхүүнд суурилсан "бүрэн цэцэглэлтийн" орон зайн шинэ хэв маяг бий болов. Мөс, цасны аялал жуулчлалын хөрөнгө оруулалт нь энгийн цар хүрээг тэлэхээс Чанар ба өргөтгөл тэлэлттэй холбоотой хөгжил болж өөрчлөгдсөн байна.
Өвлийн олимпын нээлтийн өмнөхөн Соёл, аялал жуулчлалын яам, хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хамтран "Бээжин-Жанчхүүгийн спортын соёлын аялал жуулчлалын бүс байгуулах төлөвлөгөө" гаргасан байна. Дай Бин дүн шинжилгээ хийж, мөсөн болон цасны амралт зугаалга, мөс цасны аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Олимпын өвийн бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга зам юм. Энэ нь ард түмний сайн сайхан амьдрал, мөс, цасны чөлөөт цагийг өнгөрөөх хүсэл эрмэлзэлд тус дөхөм болж, "300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулсан" ололт амжилтыг бататган, Бээжин-Жанчхүүгийн спорт, соёлын аялал жуулчлалын бүс нутгийн дотоодын зах зээлийн үндэс суурийг бэхжүүлэх болно.
Бээжингийн өвлийн олимпыг боломж болгон, олон оролцогчдын хамтын хүчин чармайлтаар хятадын дотоодын мөс, цасны аялал жуулчлалын эдийн засаг эрч хүчийг ашиглаж, сайн хөгжлийн хэтийн төлөвийг бий болгоно гэж салбарынхан үзэж байна.

Rуулчид Шаньдүн мужийн Жяожөү хотын Банчяо суурингийн мөс, цасан цэцэрлэгт хүрээлэнгийн мөс, цасны төсөлтэй танилцав /02-р сарын 02-ны өдөр/
Зургийг: ВАН ЖАОМАИ

Ганьсу мужийн Бай-Инь дахь цанын баазад хүүхдүүд цанаар гулгаж байна /02-р сарын 04-нд/
Зургийг: ДУ ЖЭЮ

Жуулчид Гиринь хотын Ванке Сунгар нуурын цанын баазад цанаар гулгав /02-р сарын 03-нд/
Зургийг: ЯНЬ ЛИНЬЮНЬ
