Та бидний амьдралд хэзээ ч юу ч тохиолдож болно. Хувцасан дээр дарс асгарах, өмд цамцны товч тасрах, үнэтэй авсан гутал багадах гэх мэт жижиг юм шиг хэрнээ чухал асуудлууд нилээд тулгардаг. Бохирдсон ч гэсэн хаяхыг хүсэхгүй байгаа цамцаа аврах, асуудлаа шийдвэрлэхэд туслах, эмэгтэй хүн бүрийн мэдэж байвал зохих ашигтай хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
1. Цамцны суганы хэсэгт, хувцасны зарим газар үүссэн толбыг нимбэгний шүүс эсвэл содыг жигд түрхэн үрж арилгаж арилгаж болно.

2. Тирконы удагдалтыг үсний лак болон хумсны лак ашиглан зогсоож болно.

3. Таны кашмерн цамцнаас үс унаад байдаг бол уутанд хийгээд хөргөгчинд нэг хонуулаад үзээрэй.

4. Юпка тань цахилгаанжин наалдаад байвал гадна талаас нь хуурай салфеткаар арчаарай.

5. Бага зэргийн үрчийсэн цамцаа та үсний индүү ашиглан индүүдээрэй. таны цагийг хэмнэх болно.

6. Цайвар өнгөтэй хувцасан дээр тань ингэсэгний толбо үлдвэл та сахлын хөөсөг ашиглан арилгаарай.

7. Үл ялиг багадсан гутлаа сунгахыг хүсвэл та дотор нь ууттай ус хийннэг шөнийн турш хөлдөөгчинд байлгаарай.

8. Хувцас дээр улаан дарс толбо тогтсон бол цагаан түүнийг устгаж чадна. Бага зэрэг цагаан дарсаар норгож дээр нь сод мөн адил багахан овоолно. 2-3 цагийн дараа угаахад арилсан байх болно.


9. Хэрэггүй сэтгүүлүүдээ ашиглан гутлаа цэвэрхэн нугалахгүйгээр хадгалаарай.

10. Хөл тань холгоод байвал хатуу дезодорант түрхээд үзээрэй.

11. Шинэхэн гутал тань холгоод цэврүүтүүлээд байвал зузаан оимс өмсөөд гадна далаас нь бүлээн сэнсээр үлээлгээрэй. Хэд хэдэн удаа давтаарай.

12. Нүдний шилний боолт нь сулрах үед чангалан, өнгөгүй лакаар чанга байдлыг нь хадгалаарай.

13. Илгэн гутлыг бохирдсон үед баллуур таньд туслах болно.

15. Аяганд угаалгын нунтаг болон содыг хольж дээр нь бага зэрэг ус хийнэ. Үгээрээ цагаан пүүз кетээ цэвэрлээд үзээрэй.


16. Өмдний товч унасан үед бичгийн хавчаар ашиглаарай. Ийм асуудал хааяа тохиолддог шүү дээ.

17. Хөхний даруулганы нухаж байгаа хэсэгт нь наалддаг цаас ашиглаад үзээрэй.

18. Үсний лак улаан уруулын будагны толбыг үл мөргүй алга болгоно.

19. Таны цамцны болон гуталны цахилгаан задраад байвал та балын харандаа эсвал лаагаар үрээрэй.

20. Бороотой үед таньд шүхэр байхгүй байвал нимгэн савхин хүрмээ ашиглаарай. Тэр хэзээ ч ус нэврүүлж таныг норгохгүй.

