Үзэсгэлэнт сайхан Шилийнголын тал нутгийн агаар нь цэлмэг, тал нь цэлгэр, ус нь номин, уулс нь хөхөмдөг. Шатын голын хөвөөнд алтанхуа цэцэг дэлгэрч, бараа сүрлэг Чингис богд уул цацлын дээжээр мялаагдан, Тамчийн уудам талд бутарын чулууд түүх хуучилж, Үзэмчин нутгийн өргөн талыг угалзлан урсах гол горхи, үлгэр домогт хан хайрхад чимнэ. Зураг шиг сайхан байгалиараа дэлхийд алдаршсан энэхүү онгон тал нутгийн баян тансгийг бахархахад хүн ардынх нь хайр хөдөлмөр оюун ухаан шингэж байдгийг дурдахгүй байхын аргагүй.
Шилийнголчууд оршин тогтнох байгаль орчноо үндэс бүтнээр нь хамгаалах эрхэм нандин үзэл ухамсраа үеийн үед уламжилсаар ирсэн. 2011 оноос эхлэн тал нутгийн байгаль орчны шагнал нөхвөрийн тогтолцоог хэрэгжүүлж эхлэн, хамрагдсан нутаг бэлчээрийн талбай 16666666 га хүрсэн бөгөөд нийт 4.3 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 250 мянга гаруй хүн хамрагдсан байдаг. Энэхүү дүрэм тогтоолыг хэрэгжүүлэхдээ мөн л бүх газар нутгийн бодит байдалтай уялдуулан шинжлэх ухаанчаар зохистой төлөвлөлт хийсэн байна. Үүнээс бид өргөн их экологийн орныг хамарсан, урт удаан цаг хугацаа хэрэглэн, үлэмж их хөрөнгө мөнгө зарцуулж, олон хүн оролцсон байгаль орчны их бүтээн байгуулалт Шилийнголын тал нутагт явагдсаар байгаа гэдгийг ойлгож болно. Мөн экологийн бүтээн байгуулалтыг хүндэтгэн үзэж, түүний дундаас үлэмжхэн ашиг хүртэж яваа нь малчдын маань байгаль орчноо хамгаалах оюунлаг ойлголттой байгааг харуулна. Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Эрээнбулаг гацааны малчин Бадамсүрэнгийнх мал бэлчээрийн тэнцвэрийн шагнал нөхвөр хүртэж байгаа айл болно. Тэднийх 1688 га бэлчээр нутагтай, жил бүр 34627.5 юанийн нөхвөр мөнгө олдог. Бадамсүрэн гэгч өнөр мал сүрэгтэй малчин хүн болохоор бэлчээр нутгаа хамгаалах, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах зэрэг ажилд их сэргэг мөртөө хариуцлагатай ханддаг. Түүний хэлж буйгаар нутаг бэлчээр бол малчин хүний амин тэжээл болохоор ашиглахын хамт хамгаална, хамгаалж дахин ашиглана гэв. Мал олонтой тэрээр их эртнээс өөрийн нутгаа зөв зохистой ашиглах талаар олон төрлийн арга хэмжээ авч байсан. Бүх нутгаа арав хэсэглэж нэг үе ашигласан боловч үр дүн тийм сайн байгаагүй болохоор төмөр тороор бүгдийг хүрээлжээ. Гэхдээ энэ нутагтаа жилийн дөрвөн улиралд олон малыг гаргавал бэлчээрт нь халтай гэдгийг мэдэх болохоор бусдаас 3333 га нутаг нэмж түрээслэн, зун намартаа түрээсэлсэн нутагтаа, өвөл хавартаа өөрийн нутагтаа гээд ээлжлэн малаа малладаг байжээ. Сүүлийн жилүүдэд Бадамсүрэн малын тоогоо цөөлөн, үүлдэр угсааг шилдэг болгох тал дээр илүү анхаарал хандуулж эхэлсэн абина. Өнгөрсөн жилээс мал сүргийнхээ байдлаас түрээслэх нутгаа багасган 1500 га бэлчээрийг жилийн 60 мянган юаниар түрээслэхээр болж, 5 жилийн түрээсний мөнгө болох 300 мянган юанийг нэг дор төлжээ. Ингэж мал бэлчээрийн тэнцвэрийг баталж, нөөц баялгийг дээдлэн, баян чинээлэг амьдарсан Бадамсүрэнгийнх хөдөө аж ахуйн орлого өндөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл амьдралдаа эргэлдүүлэх их зардлын хажууд экологийн нөхвөрийн мөнгө бол ялимгүй зүйл. Гэхдээ Бадамсүрэн үүнийг бага гэж басаагүй, харин "Жилийн нутаг түрээслэх зардал мөнгөнд хагас тооны нэмэр оруулж байна, нутаг түрээслэхэд зарцуулсан мөнгийг үнэндээ өөрийн нутаг бэлчээрийн экологийг хамгаалахад зарцуулсан хөрөнгө оруулалт гэж ойлгож болно” хэмээн ярьж байлаа.

Сүүлийн жилүүдэд "Хууль ёсоор хамгаалж, шинжлэх ухаанчаар бүтээн байгуулж, зүй зохистой ашиглаж, бохиролгүйгээр хөгжих”-өөр гол сэдэв болгосон экологийн бүтээн байгуулалт энэ нутагт эрчимтэй явагдаж ирсэн болохоор өнөөдрийн Шилийнголын тал нутгийн байгаль ахуй зүйрлэшгүй сайхан. Өнгөрсөн жил Шилийнгол аймгийн экологийн хамгаалалтын зөвлөл хэмээх тусгай байгууллага байгуулагдсан бөгөөд 1000 гаруй экологийн тусгай хамгаалагч томилон, бүх аймгийн экологийн хамгаалалтын ажлыг зохион байгуулан төлөвлөх ба хянан хамгаалах болов. Тэрчлэн "Хоёр их элсэрхэг орны цөлжилтийг сааруулж, дөрвөн том усны системийг хамгаалах, дөрвөн гол орон нутгийг ойжуулах, гурван аж үйлдвэрийн орныг хөгжүүлж бүтээн байгуулах”-аар гол болгосон Шилийнголын экологийн бүтээн байгуулалтын хэв загварын анхны алхмыг бүрэлдүүлж, умардын үзэсгэлэнт сайхан орныг байгуулахад бат бөх суурийг тавьжээ. Аймгийн экологийн зөвлөлөөс гол гол экологийн чадвартай орон, экологи муу орон зэрэг 85 хувийн бэлчээрийг тал нутгийн экологийн түгшүүртэй шугамд оруулав.
2015 оны 8 дугаар сарын эхээр аймгийн намын хорооны албан газар, аймгийн захиргааны албанаас "Байгалиараа байгаа талбайг сайн хамгаалах тухай холбогдох ажлын мэдэгдэл"-ийг гаргаж, “8 дугаар сарын 25-аас өмнө хадланд гарч болохгүй, гэвч нохойн шивээ ихтэй хадлан бол 8 дугаар сарын 15-нд хадландаа гарч болно. Байгалиараа байгаа хадлангийн талбайг жил өнжиж хадна. Өвс хадахдаа 150 метр алслах бүр 20 метрийн газрыг өвсний үрийн бүсээр үлдээх хэрэгтэй. Өвс хадахдаа газар дээр 6 см урт өвсний угийг үлдээх хэрэгтэй” гэж тогтоосон байна. Энэ нь хадлангийн ажлыг дүрэмжүүлэн, байгалиараа байгаа хадлангийн талбайг хамгаалж байгаа явдал бөгөөд тал нутгийн экологийн хамгаалалт ба бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно. “Өмнө нь манай малчид 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр хадландаа гардаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд нутаг түрээслэн өвс хатан худалдах хүн олон болсноос хадланд гарах цаг аяндаа эрт болсон. Энэ жил хадланд гарах цагийг нэгдсэн байдлаар тогтоож, хадлангаа яаж хадах тухай дүрэм тогтоосон нь их сайн хэрэг болсон гэж үзэж байна. Өвс ургамал ургах, төлжих, үрлэх, боловсрох гээд олон явц байдаг. Тиймээс өвс хадах цаг хугацаанд шинжлэх ухаанаар хандаж ургамлын олон янзын чанарыг хамгаалж чадна” гэжЖирийнгол балгасны Заран гацааны малчин Билигт ярилаа.

Экологийн орчинг хамгаалах нь ард иргэдийн амьдралын асуудал. Мөн ард түмний хамгийн их мөрөөдөл тул Шилийнголын ард түмэн олон төрлийн агуулга хэлбэрээр халуун элгэн нутгаа харах нүднийхээ цөцгий мэт хайрлан хамгаалахыг ухуулан уламжилсаар ирснээр олон түмний дунд экологийн орчноо хайрлах нийгмийн сайн сайхан ухамсрыг бий болгожээ. “Бохирдолгүй аялал” унадаг дугуйн аялал үргэлж зохион байгуулагдаж, унадаг дугуйн аялалд оролцогсод үйл ажиллагаагаараа хог хаягдалгүй гадагш гарахыг ухуулдаг.
Энэ тухай Шилийнгол аймгийн Зөө Чи унадаг дугуйны клубийн ажилтан хэлэхдээ: - Ийм үйл ажиллагаанд манай клуб үргэлж оролцдог. Миний бодлоор хог хаягдалгүй аялал нь нийгэмд түгээмэл болж байгаа бөгөөд эрүүл чийрэг амьдралын арга хэлбэр болж, хүмүүсийн амьдралын арга хэлбэрт их өөрчлөлтийг авчирж байна хэмээв.
Шулуунхөх хошууны Сайнхудаг сумын Баянцагаан гацааны зургаан малчин айл хөдөө нутагтаа ховордож цөөрсөн бургасыг тарьж хамгаалан эх байгаль, нутаг усаа сэргээн хамгаалж байгаа сайхан мэдээг Хулан шарга дааганы манхнаас дуулдлаа. Хулан Шарга дааганы элсэнд эрт дээрээсээ олон төрлийн бургас ургадаг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд олон шалтгаанаас болон элсний нүүдэл дов толгодыг залгиж, Хулан Шарга дааганы элсэнд ургадаг олон төрлийн бургасны заримынх нь үндэс тасрах шахав.
"Тулга" хайр халамжийн нийгэмлэгийн сайн дурынхан ч байгаль орчноо цэвэрлэх тусгай үйл ажиллагаа байнга зохион байгуулж, олон нийтийн экологи хамгаалалтын бодит үйл ажиллагаагаараа уриалсаар байна.

Шилийнголчууд өсч төрсөн нутаг усаа хайрлан хамгаалж ирснээс хараа алдам уудам тал нь цэвэр сайхан амьсгалтай, ургамал бэлчээр нь соргог шимтэй, гол горхи нь ариухан урсгалтай. Яг л иймээс Шилийнгол зураг шиг сайхан байгальтай жаргалант тал нутаг хэмээх нэрийн хуудсаараа дэлхий дахина танигдан алдаршина.

