Мөнгөнөөс илүү үнэтэй зүйл
2015-12-28 18:21
Мөнгө бол бидний амьдралд чухал ач холбогдолтой ч үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж бий. Илүү сайхан амьрахын тулд бид өдөр бүр хичээнгүй ажилладаг. Яг одоо таны түрүүвчинд бага мөнгө байхад энэ нь таныг сэтгэлээр унах шалтгаан биш юм. Доорхи жагсаалтын нэг нь танд байгаа бол та дэлхийн хамгийн баян хүн юм!
1. Эрүүл мэнд
Та дэлхийн хамгийн баян хүн байсан ч таныг өвчин зовоож байхад та жаргалтай байхгүй. Их хэмжээний мөнгө эрүүл мэндийг сэргээж чадахгүй.

2. Гэр бүл
Гэр бүл гэдэг энэ хорвоод аз жаргалыг бэлэглэж чадах чухал зүйл. Мөнгө таны ойр дотны хүмүүсээс илүү үнэтэй байна гэдэг утгагүй хэрэг. Мөнгөөр гэр бүл худалдаж авч чадахгүй шүү дээ.

3. Хүүхэд
Хүүхэдтэй болно гэдэг хорвоогийн дэд жаргал. Байгалиас заясан сахиусан тэнгэр. Таны хүүхдийн инээмсэглэлээс илүү үнэтэй зүйл байгаа гэж үү? Орчин үед төрөлт маш багассан. Учир нь гэр бүлүүд бүх зүйлээ сайхан болгочоод шинэ хүн хүлээж авахыг хичээдэг болсон байна.

4. Найз нөхөд
Нөхөрлөлгүйгээр амьдралыг төсөөлөхөд үнэхээр хэцүү. Өөрийн жинхэнэ найзыг олно гэдэг тийм ч амар хэрэг биш. Таны найз нөхөд бол таны хоёр дахь гэр бүл гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

5. Хайр дурлал
Хайр дурлал гэдэг арай өөр зүйл. Хүний сэтгэлийг худалдаж авна гэдэг хэзээ ч байж боломгүй зүйл. Мэдрэмж, сэтгэл хөдлөлийг худалдаж авч болдоггүй нь гайхалтай хэрэг. Хэрэв танд хайрт байгаа бол түүнд үргэлж цаг гаргаж байгаарай. Энэ л хүн таныг аз жаргалтай болгож, хамгийн ихээр уурлуулж чадах, хамгийн дотно хүн гэдгийг та ухаарах хэрэгтэй.

6. Эрх чөлөө
Эрх чөлөөт нийгэмд амьдарч буй бид үнэхээр азтай. Бид хүссэн бүхнээ хийж чадах эрх хүмүүс, гэвч муу зүйл биш. Тийм ээ, эрх чөлөө гэдэг хүний хамгийн чухал зүйлийн нэг.

7. Аз жаргал
Дэлхийн хүн бүхэн өөр зүйлээс аз жаргал мэдэрч болно. Жишээ нь зарим хүнд шинэ байр авах нь хамгийн аз жаргалтай хором байх, гэвч заримд нь бол шинэ хүнтэй болно гэдэг дээд аз жаргалд тооцох гэх мэт. Гэвч мөнгө гэдэг аз жаргалыг авчирдаг хэрэгсэл юм гэдгийг сайн ойлгоорой.

8. Сайхан сэтгэл
Эелдэг сайхан сэтгэл гэдэг бусадтай харилцаа тогтооход чухал хэсэгт тооцогддог. Өрөвч нинжин сэтгэлгүйгээр хайр дурлал, нөхөрлөл хэзээ ч тогтохгүй. Нинжин сэтгэлгүй хүн энэ хорвоод амьдрахад хэцүү. Хэрэв таны зүрх сэтгэлд сайхан сэтгэл байгаа бол та энэ хоровоогийн хамгийн баян хүний нэг юм.

9. Аюулгүй тухтай байдал
Ямар ч хүний хувьд аюулгүй, тав тухтай амьдрах нь үнэтэй зүйлд тооцогдох ёстой. Энэ сайхан байдал бол мөнгөнөөс илүү үнэтэй. Хүн мөнгөтэй болох тусам хэрэгт орох, асуудалтай тулгарах нь ихэсдэг.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
