Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд Хөдөө аж ахуйн яамны сайд Хан Цанфү газар шорооны “гурван эрх”-ийг салгахын ач холбогдлын талаар тайлбар хийсэн байна. Газар шорооны “гурван эрх”-ийг салгах нь хөдөө тосгоны өөрчлөлтийн чухал дүрмийн шинэ санаа болно.
Аж ахуй нийгмийн хөгжлийг дагаад Хятадын тарианы газрын үйлдвэрлэлийн эрх маш хурц өрсөлдөөнд тулгарсан байна.
Нэг: Гэдэс цатгалан хэлбэрийн тариалан нь тариачны баяжих хүслийг хангаж чадахгүй болж, тархай бутархай байдал нь тариалангийн үйлдвэрлэлийн нормыг дээшлүүлэхэд шууд харшилжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хэсэг газар орон нийлүүлэн том хэсгээр үйлдвэрлэхийг бодож үзсэн боловч хэрэгжүүлэхэд хүнд байв.
Хоёр: Аж үйлдвэржилт ба хот суурингийн ахицыг дагаад, маш олон тариачин тариалангийн бус салбарт шилжин орж, газар шороогоо бусад хүнд шилжүүлэн өгч хариуцуулснаас дааж авав болон эзэмших хоёр салсан байна. Хөдөө аж ахуйн яамны тоо бүртгэлийг үндэслэвэл энэ жилийн 6 сарын үеэр Хятадын 230 сая тариачин өрхийн 70 сая өрх газар шороогоо бусдад шилжүүлэн өгч, шилжүүлэн өгсөн хэмжээ 30 хувьд хүрсэн байна. Хэсэг газар оронд 50 хувийг давсан байна. Хөдөө тосгоны үйлдвэрлэлийн хүч ба үйлдвэрлэлийн харьцааны зөрөөг үндэслэж, гүнзгий судалгаа хийж Төв хорооноос өнгөрсөн “хоёр эрх”-ийг салгах дүрмийг “гурван эрх”-ийг салгах дүрэм болгох шинэ дүрмийг тогтоосон байна.
“Гурван эрх”-ийг салгах дүрэм нь Хятадын онцлогтой шинэ хэлбэрийн тариалангийн орчин үеийн замыг нээсэн байна. Өнгөрсөн үеийн дааж авах нэг эрхийг хоёр эрх болгон салгасны дараа дааж авах эрх нь тариачинд харьяалагдаж, эзэн болох эрхийг бусдад шилжүүлэн өгч болох болсноор хоёр талд ашигтай юм. Хэсэг тариачин орчин үеийн аж ахуйн нэгжийн ухагдахуун ба мэргэжил мэдлэгээр газар шороондоо эзэн болж чадахгүй байгаа байдалд газар шорооны эзэн болох эрхийн мэдлэг мэргэжилтэй, тоног төхөөрөмж бүрэн, хөрөнгө мөнгө гүйцэд аж ахуйн нэгж буюу хувь хүнд шилжүүлэн өгч эзэгнүүлбэл, дааж авагч, эзэмших болон бүх нийгмийн аж ахуйн үр ашгийг дээшлүүлэхэд тустай.
“Гурван эрх”-ийг салгасны дараа газар шорооны нийтийн өмчлөлийн эрхийг баталсан байдалд тариачны дааж авах эрхийг тогтвортой болгож, газар шорооны эзэмших эрхийг чөлөөтэй болгов.
“Гурван эрх”-ийг салгах нь хөдөө тосгоны үндсэн эзэмших дүрмийг төгөлдөржүүлж, Хятадын тариалангийн орчин үе ба эрчимжүүлсэн эзэмшилтийг ахиулж, тариалангийн үйлдвэрлэлийн чадварыг дээшлүүлэхэд түлхэц хүчин болж байна.
