solongonews
Амьдрал гунигтай байна уу? Яг одоо сэргэ!
2015-12-28 18:21
Зарим үед хийх юм олдохгүй, үнэхээр их уйтгартай байдаг. За яхав нэг өдөр бол тэгээд өнгөрдөг юм байж. Харин энэ уйтгарыг та хоёр, гурав хоног, бүр сар тээвээл яах вэ? Эдгээр сөрөг зүйлстэй тэмцэх хэрэгтэй.
Зарим үед хийх юм олдохгүй, үнэхээр их уйтгартай байдаг. За яхав нэг өдөр бол тэгээд өнгөрдөг юм байж. Харин энэ уйтгарыг та хоёр, гурав хоног, бүр сар тээвээл яах вэ? Эдгээр сөрөг зүйлстэй тэмцэх хэрэгтэй.
 
Нийтлэлийг маань уншихаасаа өмнө тухтай гэгч нь суугаад уншсаны дараа таны саарал амьдрал өнгө өнгийн солонго мэт байх болно. Энэ уйтгартай, харанхуй саарал амьдралыг зөвхөн та л илүү тод, гайхалтай болгож чадна!
 
Амьдралыг сонирхолтой болгодог зүйлсээс эхлэе:
Хэрвээ та ажил/сургууль руугаа машин автобусаар явдаг бол та нэг өдөр гэрээсээ эрт гараад тайван алхаад, гадаад орчноо сайн ажиглаад гайхаж бишрэх зүйлийг бишрээд, ундуйцах зүйлээс сургамж аваад очоорой. 
Амралтын өдөр гэртээ телевизор үзэж хэвтэхийн оронд агаарт гараад сэтгэлээ сэтгээгээд ир.
 
Одооноос хоолны жор, ном харж хоол хийхээ болиод өөрийн гэсэн хоол зохиож хийж идээрэй. Их сонирхолтой байх болов уу.
 
 
Өөрчлөлт жаахан л хэрэгтэй
Өрөөнийхөө тавилагын байрлалыг жаахан өөрчлөөд, будалт эсвэл засвар хийхэд л танд их өөр санагдана. Бас өөрийн сонирхол, хувцас имиджээ болж өгвөл солихыг хичээж шинэ хүн болоорой.  
Өөртэйгөө гадуур алх
Би таныг агаар салхинд гарч, гадуур хий дэмий тэнээрэй гэж байгаа юм биш шүү. Өдөрт ядаж хагас цаг өөрийн дотоор хүнтэйгээ ярилцаад, гадуур жаахан алхах хэрэгтэй. Таны зүрх сэтгэл юу гэж байна, түүнийг л сонсоорой!  
Өөрийнхөөрөө байх
Бусдын дүрийг хуулах болон хуурамч маск зүүх хэрэггүй. Өөрийгөө энэ хорвоо дээр цор ганц гэж бодоод өөрийгөө хайрла, өөрөөрөө бахарха бүсгүй минь. Та бол дахин хэзээ ч давтагдахааргүй гоо үзэсгэлэн.
Өөрийгөө мэдэр
Та өөрийгөө олон төрлийн газар, цуглаан, байдалд яг ямар ямар зан гаргадгаа мэдэх үү? Эргэн тойрноо сайн мэдэрч өөртөө дүгнэлт хий.
  
Өдөр болгоныг амьдралын хамгийн сүүлийн өдөр гэж санаа зов. Ингэснээр та нэг өдрийн үнэ цэнийг мэдэрч, амжилт, амьдрал өөр тэмүүлэх ёстойг ухаарна.
Ямар нэгэн бүтээл хийж өөрийгөө илэрхийл. Ямар урлагийг сонгох нь таны дур.
 
Амьдралыг чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Таны энэ амьдрал зүүн дээр нэг будаа тогтохтой адил маш үнэтэй. Тиймээс энэ алтан боломжийг гэртээ уйдаж өнгөрөөх харамсалтай биш гэж үү?
 
 
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл