Төв Телевизийн сайтын мэдээ: 2019 онд Хятадад хурдны галт тэрэгний арав гаруй шинэ шугам ашиглалтад орж, бүтэн жилд шинээр нэмэгдсэн хурдны галт тэрэгний аяллын урт 4000 км, аяллын ерөнхий урт 35 гаруй мянган км-т хүрч, дэлхийд тэргүүлсэн байна.
2019 онд шинээр нэмэгдсэн 4000 гаруй км урттай хурдны галт тэрэгний шугамууд зүүн, өмнө, баруун, хойд биеийн олон мужид тархаж, олон газарт хурдны галт тэрэггүй байсан түүхийг эцэслүүлсэн юм.
Цагт 350 км хурдтай дэлхийн анхны ухаалаг хурдны галт тэрэг Бээжин-Жанчхүүгийн хооронд 12-р сарын 30-наас албан ёсоор зорчиж эхэлнэ. Бээжин Жанчхүүг холбосон хурдны төмөр зам Бээжингийн төв бүс буюу Бээжингийн Умард өртөөнөөсхөдөлж, Хэбэй мужийн Жанчхүү хотод хүрч, нийт 174 км аялна. Мөн Бээжин Жанчхүүг холбосон хурдны төмөр замын салбар шугам болох Цүнли төмөр зам мөн үеэр ашиглалтад орж, шууд Цүнли Тайзи хот дахь өвлийн олимпын тосгонд хүрнэ. Бээжин Жанчхүүг холбосон төмөр замын ашиглалтын ухаалаг хэлбэрийн Фүшин хурдны галт тэрэгний цуваа ухаалаг зохицуулалтын удирдлагын систем, удирдлагын цахилгаан хангамжийн систем ашиглаж, Бэйдү навигац, гамшгаас хамгаалах урьдчилсан сэрэмжлүүлэг зэрэг технологийг ашиглан, автомат жолоодлогоор явна. Мөн цахим тасалбар, нэг үнэмлэхээр нэвтрэх, царайгаа уншуулж нэвтрэх, зогсоол дахь навигацын систем, өөртөө үйлчлэх зэрэг чадавхыг бүрдүүлж, зорчигчдод ухаалаг үйлчилгээ үзүүлнэ. Төмөр зам ашиглалтад орсны дараа, Бээжингээс Жанчхүү хүрэхэдердөө 47 минут аялах юм байна.
