“Интернет сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах нь иргэдийн төлөө, интернет сүлжээний аюулгүй байдал нь иргэдэд түшиглэнэ” гол сэдэвтэй Өвөр Монгол 2018 оны улсын интернет сүлжээний сурталчилгааны долоо хоног арга хэмжээ 09-р сарын 17-нд Хөххотноо болов.

Арга хэмжээний үеэр интернет сүлжээний аюулгүй байдлын техник мэргэжлийн форум, интернет сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах үзүүлэлт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Нийгмийн интернет сүлжээний аюулгүй байдлын ухамсрыг дээшлүүлж, интернет сүлжээ ашиглагчдын аюулгүй байдлын хамгаалалтын мэргэжил чадварыг дээшлүүлэх, эрүүл соёлтой интернет сүлжээний орчинг бий болгоход энэ удаагийн арга хэмжээний зорилго оршиж байгаа аж.
