solongonews
ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгчид Бээжинд хүрчээ
2022-10-14 11:36
ХКН-ын ХХ их хурлын төлөөлөгчид Бээжинд хүрчээ.

   ХКН-ын XX их хуралд оролцох төлөөлөгчдийн баг Бээжин хотноо хүрч бүртгүүлж эхэлсэн байна.

   ХКН-ын ХХ их хурал 10-р сарын 16-нд Бээжин хотноо эхэлнэ. 2200 гаруй төлөөлөгч 96 сая гаруй намын гишүүд, 4.9 сая гаруй анхан шатны намын зохион байгуулалтын хүсэл найдварыг тээж Бээжинд хуран цуглаж, ХКН-ын ХХ их хуралд оролцох гэж байна. Их хурлын үеэр төлөөлөгчид Төв хорооны тайлан, Төвийн сахилга батыг хянан шалгах хорооны тайланг сонсож хянан хэлэлцэх бөгөөд намын гишүүд олон түмний санал санаачилгыг дэвшүүлэх юм. Мөн намын томоохон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ сонгуулийн Төв хороо, Төвийн сахилга батыг хянан шалгах хороог шинээр сонгоно.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл