solongonews
“Ном эрдэнэ” хүүхдийн монгол шүлгийн тэмцээн амжилттай боллоо
2018-08-27 16:36
Өвөр Монгоын хэмжээний “Ном эрдэнэ” хүүхдийн монгол шүлгийн тэмцээн амжилттай боллоо.

Хүүхэд багачууддаа монгол шүлгийн яруу сайхныг мэдрүүлж, эх хэлээрээ бахархах, уугуул соёлоороо бахархах сэтгэлгээг бий болгон ур чадвараа харуулах нөхцөл боломжийг хангах зорилготой Өвөр Монголын номын сангийн зургаа дахь удаагийн “Ном эрдэнэ” Өвөр Монголын хэмжээний хүүхдийн монгол шүлгийн тэмцээн энэ сарын 25-ны өдөр Хөххотод амжилттай болж өндөрлөв.

Цэцэрлэгийн ангилалд Эрээн хотын Эелсэг, бага сургуулийн бага ангийн ангилалд Шулуун Хөвөөт Цагаан хошууны Жавхаа, бага сургуулийн ахлах ангийн ангилалд Зүүн Үзэмчин хошууны Уудамбилэг тэргүүлсэн байна.

- Энэхүү уралдаан нь Өвөр Монголын хүүхэд багачуудад номын санг таниулж, монгол ном унших урам зоригийг нь хөгжөөн, ном унших сайхан дадал зуршлыг бий болгож, сайхан монгол хэлтэй болон хүмүүжихэд алс хэтийн ач холбогдолтой юм гэж Өвөр Монголын номын сангийн монгол номын сангийн дарга Бао Шиян ярив.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл