Хүчирхэг аав, ээж болъё
2015-12-28 18:21
Бидний хөөрхөн алдрай жаахан хүүхдүүдэд томчуудын тусламж алхам тутамд нь хэрэг болдог. Хүчирхэг байна гэхээр уурлаж, хашгирах биш тэдэнд үйлдэл, үг гээд бүхий л зүйлээр нөлөөлж чаддаг хүчийг хэлж байгаа юм. Хүүхэддээ нөлөөлж, зөв үлгэр дуурайлал өгдөг ээж болмоор байгаа биз. Тэгвэл үүнийг уншаарай.
Хүүхэддээ “үгүй” гэж хэлэлгүй. Аль болох шалтгаан, тайлбарыг мушгилгүй сонсож, ойлгохыг хичээрээгэй. Хүүхэдээ сонсохгүй байх нь тэднийг өөрөөсөө холдуулж буй хэрэг юм.
1.Хүүхэд төрөхдөө байгалийн зөн совин, мэдрэмжтэй төрдөг. Энэ нь гадны олон хүчин зүйлээс хамгаалах давуу тал болдог. Тиймээс тэдний хэлж, илэрхийлж буй зүйлийг сайн сонсож, ойлгох хэрэгтэй.
2.Эцэг, эхчүүд ямагт зөөлөн, тайван хандаж байж ирээдүйд зөв тэмүүлэлтэй хүүхэд төлөвшүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Уурлаж, хашгирч харилцах нь тэдний дургүйцлийг ихээр хүргэж, өөрсдийн хүүхэддээ ч ингэж хандах нь тодорхой.
3.Өсвөр насны хүүхэдээ битгий мартаарай. Тэд жинхэнэ асаалттай “танк” гэсэн үг. Тэдэнд тохиолддог асуудлын гол нь анги, хамт олон, үерхэл, нөхөрлөл байдаг. Тиймдээ ч өсвөр үеийнхэнд сонсогч хэрэгтэй.
4.Хүүхдүүддээ уурлахыг зөвшөөр. Гэхдээ хэтрүүлж болохгүй гэдгийг заагаарай.
5. Уурлаж, загнаж, хараах нь асуудлын гарцыг биш улам хурцатгах болно. Тайван замаар бүгдийг шийд.
6. Тэдэнд “Үгүй” “Би мэдэж байна” “Миний дүрэм” “Чи үүнийг л хийх ёстой” гэдэг үгээр залхааж болохгүй. Тэд таниас улам холдох болно. Тэднийг хэт их үгээр давшлах нь өөрт нь хайргүй мэт санагдах болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
