solongonews
Гадаад хэргийн сайд нар харилцан баярын цахилгаан илгээлээ
2020-10-15 15:38
Ван И Эквадорын Гвинейн Гадаад хэргийн сайд нар харилцан баярын цахилгаан илгээлээ.

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 10-р сарын 15-нд Эквадорын Гвинейн гадаад хэргийн сайд Ойонотой харилцан баярын цахилгаан илгээж хоёр орон дипломат харилцаа тогтоосонд 50 жилийн ойд баяр хүргэв.

Ван И баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Хятад Эквадорын Гвиней бол чин үнэнч, зовлон жаргалаа хамтатгасан сайн анд нөхөд, сайн түнш, сайн ахан дүүс юм. Дипломат харилцаа тогтоосон хагас зууны турш Хятад, Эквадорын Гвинейн харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр бүтээлтэй болж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, харилцан дэмжиж, шинэ коронавирусийн тахалтай тэмцэх явцад эв нэгтэй харилцан туслалцаж ирсэн юм. Бид  Ойоно сайдтай хамтаар хичээн ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголт болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны Бээжингийн дээд уулзалт, эв санаа нэгтэйгээр тахалтай тэмцэх дээд уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, Хятад, Эквадорын Гвинейн иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ойоно баярын цахилгаандаа хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш хоёр орны олон салбарын харилцан ашигтай найрамдал хамтын ажиллагаа Эквадорын Гвинейн дэд бүтцийн байгуулалт болон иргэдийн амьжиргааг сайжруулахад тус дөхөм үзүүлж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ боллоо. Хятад улс бол Эквадорын Гвинейн хамгийн найдвартай түнш юм. Эквадорын Гвиней нэг Хятадын зарчим баримталж, Хятад улс нэг орон хоёр систем хэрэгжүүлэхийг дэмжиж, Хятадын талтай хамтаар олон талт үзлийг хамгаалж, нэн зүй зохистой төв голч шударга олон улсын дэг журам тогтоохыг ахиулна гэжээ. 

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл