solongonews
Энэ жилийн 5G сүлжээний бүтээн байгуулалтын ажил хугацаанаасаа өмнө дуусжээ
2022-11-01 17:25
Үйлдвэр, мэдээллийн технологийн яам: Энэ жилийн 5G сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусгасан.

   Гурван жилийн өмнөх өнөөдөр телекомпьютерын томоохон 3 операторын 5G багцыг албан ёсоор нэвтрүүлж, 5G-г Хятадад албан ёсоор арилжааны зорилгоор ашиглаж эхэлсэн байна. Нүд ирмэхийн зуурт гурван жил өнгөрч, энэ жил болоход 2 сая 5G бааз станц барих зорилтоо хугацаанаасаа өмнөд дуусгасан тухай Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгджээ.

   09-р сарын сүүлээр Хятадад 2.2 сая гаруй 5G бааз станц байсан бөгөөд энэ нь дэлхийн 5G баазын станцуудын 60 хувиас илүүг эзэлж байна. Хятад улсад 500 сая гаруй 5G захиалагчтай бөгөөд одоо нийт хэрэглэгчийн нэвтрэх хурдын 30-иас илүү хувийг эзэлж байна.

5G нь аж үйлдвэр, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, тээвэр болон бусад салбарт боломж олгох нөлөө үзүүлж, үндэсний эдийн засгийн 97 төрлийн 40-ийг хамарч, 5G-гийн хэрэглээ 20 мянган жишээгээс давсан гэж ойлгож болно.

   2021 онд 5G нь 1.3 триллион юанийн эдийн засгийн нийт үр ашгийг олж, 300 орчим тэрбум юанийн эдийн засгийн нэмэлт үнэ цэнийг шууд өдөөж байна гэж тооцоолжээ. Энэ нь эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр хүч болж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл