solongonews
Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд олон улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой
2022-05-30 16:16
2022 оны Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалт болов.

2022 оны Дэлхийн эдийн засгийн форумын 5 өдрийн хурал саяхан Швейцарын Давос хотод болж өндөрлөлөө. Форумын үеэр олон орны 2500 шахам төлөөлөгч геополитикийн эрсдэл, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн эрсдэл зэрэг дөрвөн том сорилтод анхаарлаа хандуулж, дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэв.

Дэлхийн эдийн засгийн форумоос “Ахлах эдийн засагчийн хэтийн төлөв”-ийг нийтэлсэн бөгөөд геополитик, цар тахал зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр 2022 онд дэлхийн эдийн засгийн идэвхжил буурч, инфляци нэмэгдэж, бодит цалин буурч, хүнсний найдваргүй байдал нэмэгджээ.Дэлхийн эдийн засаг уналтын эрсдэлтэй тулгараад байгаа бөгөөд ялангуяа Европын бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлт сулрах болно. Дөрөвдүгээр сард Олон Улсын Валютын Сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн 86 хувийг бүрдүүлдэг 143 орны эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулжээ. ОУВС-гийн захирал Георгиева 2022 он дэлхийн эдийн засгийн хувьд “хэцүү жил” байх болно гэж мэдэгдэв. ОУВС-гийн захирал Гита Гопинат олон орны төв банкнууд бодлогын хүүгээ хүлээгдэж байснаас илүү өсгөсөнд шалтгаалж өрийн дарамтад орсон хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагт дарамт нэмэгдэж байна гэж үзсэн байна.

Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх дарга Шваб хэлэхдээ, дэлхийн чанартай асуудлууд дэлхий нийтээрээ хариу арга хэмжээ авахыг шаарддаг. Тэрээр засгийн газар, аж ахуйн нэгж, нийгмийн байгууллагууд гэх мэтээр хамтран ажиллаж, хамтарсан хүчин байгуулахыг уриалав. Дэлхийн эдийн засгийн форумын дарга Болгер Бренде хэлэхдээ, улс орнууд худалдааг ивээх үзэл, “ эрсдэлээ хөршдөө зайлуулах” гэсэн бодлогоос зайлсхийж, дэлхийн нэмүү өртгийн сүлжээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хамтдаа ашиг хүртэх замаар ахиулах ёстой гэжээ.

Георгиева, эдийн засгийн даяаршил нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлнэ гэж онцолжээ.Одоогийн байдлаар эдийн засгийн даяаршил улам бүр нэмэгдэж буй саад бэрхшээлтэй тулгарч, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд “салах”, “ялгаварлах” шинж тэмдэг илэрч байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний цаашдын хуваагдал нь улс орнуудад маш их зардал гаргах бөгөөд бодит орлогын түвшин буурах болно. Тэрээр бүх талуудыг цар тахал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, эв нэгдэл, хамтын ажиллагаагаар хагарал, хуваагдлын эсрэг тэмцэж, дэлхий дахинд тулгарч буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх зэрэг яаралтай асуудалд анхаарлаа хандуулахыг уриалав.

Форум дээр олон эрдэмтэн судлаач Хятадын эдийн засаг хангалттай хүчин чадалтай, асар их тэсвэр хатуужилтай, хүчирхэг эрч хүчтэй, бодлогын олон арга хэрэгсэлтэй бөгөөд тогтвортой өсөлтөө хадгална гэдэгт итгэж байна гэж санал нэгдсэн байна. Гопинат хэлэхдээ, Хятад улс бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүрийн нэг, Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхийн худалдаа болон дэлхийн бусад орны өсөлтийн хэтийн төлөвт нөлөөлөх болно. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний эрэлт хэрэгцээ “маш хүчтэй” нэмэгдэж, Хятад улс энэ салбарт “маш чухал үүрэг гүйцэтгэж ”байгааг тэмдэглэв.

Жиньрүй сангийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Жонатан Крейн хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадын хөгжлийн боломжуудыг ашиглана гэж найдаж байна гэжээ. Тэрээр Хятад улс технологийн шинэчлэлийг нэмэгдүүлж, монопольчлолыг эсэргүүцэх, платформ эдийн засгийн хяналтыг чангатгаж байна. Эдгээр арга хэмжээ нь урт хугацаанд Хятадын эдийн засгийг илүү чанартай хөгжилд хүргэх болно.

-Хятад улс хотжилтын үйл явцаа түргэсгэж, дундаж орлоготой бүлэг нэмэгдэж, 5G, анагаах ухаан болон бусад зах зээл асар их нөөц бололцоотой болсон нь Америкийн компаниудад илүү их боломж олгож байна гэжээ.

БРИКС-ийн орнуудын Шинэ хөгжлийн банкны дарга Ма Кэ хэлэхдээ, Хятад улс бол дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээл бөгөөд хамгийн том бараа худалдаалагч юм.

-Цаашид удаан хугацаанд Хятад улс дунд болон өндөр өсөлтийн хурдаа хадгалж, эдийн засгийн бүтэц нь илүү оновчтой байх болно. Хятадын хөгжил, нээлттэй байдал нь бусад улс орнуудад нийлүүлэлтийн сүлжээгээ өргөтгөх, шинэчлэлт хийх асар их боломжийг олгоно гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл