solongonews
Хятадын онцлогтой биологийн олон янз байдлыг хамгаалах замыг олон талууд сайшааж байна
2022-12-30 11:33
Хятадын онцлогтой биологийн олон янз байдлыг хамгаалах замыг олон талууд сайшааж байна.

- Биологийн олон янз байдлын алдагдлын чиг хандлагыг өөрчилж чадах эсэх нь бидний ирээдүйтэй холбоотой. Байгалийг хамгаалах, ирээдүйг хамгаалах, зөвлөлдөхийг дэмжих ажилд Хятад улс ихээхэн хувь нэмэр оруулсан. Тиймээс бид Хятад улсад талархал илэрхийлж байна гэж Руандагийн Глобаль залуучуудын биологийн олон янз байдлын сүлжээний төлөөлөгч Эммануэль Каманзи хэлжээ.

Экологийн хамгаалалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэх шинэлэг шийдлээс НҮБ-ын туг далбааны төсөл гэгддэг "Хятад Шаньшүй төсөл",дэлхийн биологийн олон янз байдлын хамгаалалтыг дэмжих чухал үүрэг гүйцэтгэх болсон зэрэг нь Канадын Монреаль хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын (COP15) 15-р чуулганы 2-р шатанд Хятадын онцлогтой биологийн олон янз байдлыг хамгаалах ажил олон талын магтаал сайшаалыг хүртсэн юм.

Хятадын амжилт-Байгаль орчныг хамгаалах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр байна

- Хятадыг мэдэхгүй бүх хүмүүс Хятад руу очиж үзэх ёстой. Зөвхөн дараа нь л Хятад байгаль хамгаалахад хэр их хөдөлмөр, хувь нэмэр оруулсныг бид мэдэж чадна гэж биологийн төрөл зүйлийг хамгаалах, ногоон хөгжлийн төлөө тууштай ажилласан Канадын мэргэжилтэн Фред Чарльз Долби хэлсэн байна.

Байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны ахлах ажилтан Жэймс Хадкасл Синьхуад хэлэхдээ, Хятад улс байгаль орчныг хамгаалахад хамгийн их хувь нэмэр оруулсан дэлхийн улс орнуудын нэг бөгөөд байгаль орчныг хамгаалах салбарт тууштай ажиллаж байдаг.

Мөн тэрээр хэлэхдээ "Хятад улс байгалийн нөөцийн их хэмжээний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд холбогдох туршлага нь туйлын элбэг. Хэрэв олон улсын байгууллага эдгээр туршлагаас суралцаж, хуваалцаж чадвал хүн бүрд ашигтай байх болно" гэв.

- Би Хятадын түншүүд, хамтран ажиллагсадтайгаа 20 гаруй жил хамтран ажиллаж байна. Хятад ямар үзэсгэлэнтэй, биологийн төрөл зүйл нь хэчнээн баялаг болохыг би мэднэ. Экологийн соёл иргэншил, тогтвортой хөгжил, хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг төлөвшүүлэхэд Хятадын байгалийн нөөц хэчнээн чухал болохыг ч би мэднэ. Хятад бол өргөн уудам, олон янзын орон. Бид Хятадын ажлыг дэмжиж, Хятадаас суралцах ёстой гэжээ.

Байгаль орчныг хамгаалах олон улсын холбоо 10-нд Канад улсын Монреаль хотноо IUCN ногоон жагсаалт шинэчлэгдлээ гэж мэдэгдлээ. Мөн Хуангүөшү үзэсгэлэнт газар, Шэньнүнжя үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг Хятадын байгалийн 11 нөөц газрыг сонгон шалгаруулсан байна.

IUCN-ийн ерөнхий захирал Бруно Оберл Синьхуад өгсөн ярилцлагадаа: -Энэ нь Хятад улс байгаль хамгаалах үйл ажиллагааны үр дүн, удирдлагыг бүрэн харуулж байна. Байгаль орчныг хамгаалах, нийгмийн дэвшил, эдийн засгийн хөгжил нь харилцан хамааралтай, харилцан бие биеэ бэхжүүлэн хөгжүүлж байна. Хятадын экологийн соёл иргэншлийн тухай ойлголт нь IUCN-ийн алсын хараатай нийцэж байна гэжээ.

Хятадын мэргэн ухаан – Хятадын туршлагыг сурталчлах нь зүйтэй

Байгалийг хамгаалах, биологийн төрөл зүйлийн доройтлын эсрэг Хятад улс маш их хүчин чармайлт гаргаж, их үр дүнд хүрсэн. Хятад улс оршин суугчдыг хамгаалахад ихээхэн ахиц гаргаж, олон төрөл зүйлийг аварч, экологийн хамгаалалтын улаан шугам зэрэг шийдлүүд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хятад улс дэлхийн хамгийн баян биологийн олон янз байдалтай орнуудын нэг болохын хувьд биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч, экологийн хамгаалалтын улаан шугамын системийг шинэлгээр хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийнхээ 30 хувиас илүүг экологийн хамгаалалтын бүс болгон тогтоосон байна. 2019 оны НҮБ-ын "Байгальд суурилсан шийдэл" үйл ажиллагаанд Хятадын экологийн хамгаалалтын улаан шугамын төсөл дэлхийн 15 өндөр чанартай тохиолдол болгон амжилттай сонгожээ.

- Үнэхээр газар нутаг, далайн бүсээ бүхэлд нь шинжлэх ухааны дүгнэлт хийсэн өөр ямар ч улсыг би мэдэхгүй. Хятад улс үүнийг маш амжилттай хийсэн. Үнэхээр дэлхийн бүх улс ч үүнийг даган хийх ёстой. Түүнээс гадна экологийн улаан шугам нь дэлхийн биологийн төрөл зүйлийн хүрээний шаардлагыг хангаж, тэдгээрийн мониторинг, менежментийн технологи нь дэлхийд тэргүүлдэг гэж Европын байгаль орчныг хамгаалах холбооны Ази хариуцсан захирал Димитри Де Боер онцлов.

Мөн тэрээр "Экологийн хамгаалалтын улаан шугам олон талаараа дэлхийн дэвшилтэт стандарттай байдаг бөгөөд тэдний туршлага сурталчилгаанд маш зохистой. Хятад улс дэлхийн бусад улс орнуудтай ижил төстэй олон туршлагыг хуваалцаж чадна. Эдгээр газруудад анхаарал хандуулна гэдэгт би найдаж байна" гэв.

Хятадын гүйцэтгэсэн үүрэг-маш чухал явдал мөн

12-р сарын 15-нд COP15-ын 2-р шатны дээд түвшний уулзалт албан ёсоор нээгдэв. Нээлтийн ёслолд 140 нам, олон улсын 60 байгууллагын төлөөлөгчид, түүний дотор 200 шахам туслах-ерөнхий түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ нь Талуудын чуулганы түүхэнд хамгийн олон дээд түвшний төлөөлөгчид байсан уулзалт болсон юм.

- COP15 ерөнхийлөгч улсын хувиар Хятад улс маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятадын засгийн газар "2020 оны дараах дэлхий дахины биологийн төрөл зүйлийн хүрээ" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг хөхиүлэн дэмжихийн тулд ихээхэн цаг хугацааг зарцуулж, бүх талын удирдагчидтай олон үйл ажиллагаа, хоёр талын хэлэлцүүлгийг зохион байгуулж, Хүрээний загварчлал, хүлээн зөвшөөрөх явдлыг хөхиүлэн дэмжиж байна гэж Конвенцын дэд хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Элизабет Мурема ярилцлага өгөхдөө хэлсэн байв.

Ламбертини "COP 15-ын ерөнхийлөгчийн хувьд Хятад улс байнга "бүх талуудтай хамтран ажиллаж, өөр өөр үзэл бодолтой зохицож ойлголцдог" бөгөөд хүн төрөлхтний биологийн төрөл зүйлийг хамгаалах алсын хараатай болох тохиролцоог дэмжихэд "үндсэн үүрэг" гүйцэтгэсэн" гэж үзэж байна.

- Хятадаас болж энэ бүхэн бодит байдал болсон гэж Камеруны төлөөлөгч Сесил Нджебет COP15-ыг зааж сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр чуулганы амжилтын төлөө Хятадын гаргасан хүчин чармайлтад маш их талархаж байхаа илэрхийлэв.

Биологийн олон янз байдлын бүс нутгийн гол дэд бүтцийн тэргүүн Эндрю Прентли хэлэхдээ "Биологийн төрөл зүйл нь хүн төрөлхтний амьд үлдэх, эдийн засгийн хөгжилтэй холбоотой.Биологийн олон янз байдлын алдагдлыг зөвхөн бүх дэлхий бие биеэ дэмжиж, хамтран ажиллавал л сая багасгаж чадна" гэжээ.

Зохиогч: ШЫ ШАОМЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл