solongonews
Үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ 97.08 хувьд хүрэв
2020-02-28 15:54
Хятадын аж ахуйн холбооны судалгааны багийн саяхны шинжилгээний дагуу, Хятадын үйлдвэрлэлийн салбарын 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн ажил үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ нэгэнт 97.08 хувьд хүрсэн байна.

Дээрх шинжилгээний дүнд харуулснаар, ажил үйлдвэрлэлээ сэргээсэн аж ахуйн нэгжүүдийн дотор ажилчид ажлын байрандаа очсон дундаж хэмжээ 66.17 хувьд хүрч, салбар аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн дундаж хэмжээ цөм 75.24 хувьд хүрч, үйлдвэрлэлийн чадавхын ашиглалтын дундаж хэмжээ цөм 58.98 хувьд хүрсэн байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажил үйлдвэрлэлээ сэргээсэн байдал харьцангуй сайн байлаа. Ажил төрлийн хувьд, байнгын үйлдвэрлэлийн салбар, технологи төвлөрсөн салбар, хөрөнгө мөнгө төвлөрсөн салбарын ажил үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ нэлээд их байж, хөдөлмөр хүч төвлөрсөн салбарын ажил үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ нэлээд бага байв.

02-р сарын 18-20-нд Хятадын аж ахуйн нэгжийн холбооны судалгааны багаас интернэт мэдээллийн индрийг ашиглан 491 аж ахуйн нэгжид судалгаа хийснээс 342 аж ахуйн нэгж хариу тусгал өгснөөр, уг судалгааны өгөөж 69.65 хувьд хүрсэн байна. Энэхүү судалгаанд голцуу хар төмөрлөг, өнгөт төмөрлөг, химийн түүхий эд болон химийн бүтээгдэхүүн, газрын тос хийгээд түүний боловсруулалт, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, машин тэрэг хийгээд тоног сэлбэг, гэрийн цахилгаан хэрэгсэл, эм бэлдмэл зэрэг салбарууд хамрагдаж, эдгээр аж ахуйн нэгж 26 муж, ӨЗО, хотуудад тархаж байгаа ажээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл