Эхнийх нь тухайн жилийн өнгө төрхөөс шалтгаалан 14 хүртэлх сарыг нэг жил хэмээн үзэн зурхайн ёсоор тогтоодог байна. Энэ ёсоор Монгол болон Төвд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Хоёрдугаарт, нарны нэг жил дэх сарны хөдөлгөөн, Хятадын сар нарны хуанли дээр үндэслэн шинийн нэгний өдрөө тогтоодог байна.
Уламжлалын хажуугаар Япон улс сар шинийн баяраа 1983 оноос эхлэн Грегориан календарт шилжүүлснээр жил бүрийн нэгдүгээр сарын нэгний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байдаг.
Ингээд дэлхийн зарим орнууд сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг тухай сонирхоё.
Төвд: Шинэ жилд зориулсан Төвдийн уламжлалт цам бүжиг
Япон: 12-р сарын 31-ний шөнө дунд хийдүүд сүмийн хонхоо 108 удаа цохидог байна.
Солонгос: шинийн нэгний өдөр өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн идээний дээжээ засдаг
ВЬЕТНАМ: Цэцэгт мэндчилгээ хүргэдэг
