solongonews
138 улстай ”Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав
2020-11-05 21:02
138 улстай ”Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

   Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 05-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад:

- Хятад улс 138 оронтой “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, 2000 гаруй төсөл хамтран хэрэгжүүлж, олон ажлыг байраар хангасан юм гэж хариулсан байна.

Тэрээр мөн:

- “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлээд долоон жил гаруй болж байгаа бөгөөд өдгөө талуудын талархлыг хүлээсэн олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн, цар хэмжээгээр хамгийн том хамтын ажиллагааны индер боллоо. “Бүс ба зам” санаачилга нь нутгийн иргэдэд тустай олон төсөл хэрэгжүүлэх зорилготой. Цар тахлын нөхцөлд тэдгээр төслүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн сэргэлтэд хувь нэмрээ оруулсан юм гэж хэллээ.

- Хятад улс талуудтай хамтран зөвшилцөж хамтран байгуулж хуваалцах үзэл баримтлалаар нээлттэй ногоон цэвэр өндөр стандарт хангасан иргэдэд ээлтэй тогтвортой байх зарчмыг мөрдөж, “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, улс орнууд болон ард иргэдэд бодит үр өгөөжийг нь хүртээхийн төлөө хичээн зүтгэнэ гэсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл