solongonews
Бага ангийн хүүхдүүд шуудангийн анхны мэдэгдэхүүнтэй боллоо
2017-10-10 11:12
Дэлхийн Шуудангийн Байгууллага (UPU) нь 1874 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Бернийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар General Postal Union нэртэйгээр байгуулагдсан бөгөөд түүнээс 4 жилийн дараа Universal Postal Union гэсэн одоогийн нэрээрээ нэрлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Токио хотноо 1969 онд хуралдсан Дэлхийн Шуудангийн конгрессоос жил бүрийн 10 дугаар сарын 09 -ний өдрийг Дэлхийн Шуудангийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж байжээ. 10 дугаар сарын 9-ний өдөр Хятадын Ханьдань хотын Ханьшань дүүргийн Наньгуань бага сургууль “Гайхалтай, хязгааргүй” хэмээх шуудангийн мэдлэгийг түгээх үйл ажиллагаа зохион байгуулж, бага ангийн хүүхдүүд өөр өөрийнхөөрөө марк зурж бүтээн Дэлхийн шуудангийн баярыг тэмдэглэсэн байна. Мөн үеэр бага ангийн хүүхдүүдэд маркетингийн мэдлэг, дэлхийн шуудангийн үйл явцын хөгжлийг танилцуулсан байна.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл