Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо 29-нд болсон хэвлэлийн бага хуралд, Нэг бүс нэг замын худалдаа хөрөнгө оруулалтын форум 4-р сарын 12-нд Бээжинд болно хэмээн зарлалаа. Танилцуулсныг үзвэл, энэ удаагийн форумд 70 гаруй улс орон, бүс нутгийн 600 төлөөлөгч оролцох болно.

Энэ удаагийн форумыг Хятадын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг, Хятадын олон улсын худалдааны нийгэмлэг, Дэлхийн худалдааны нийгэмлэг хамтран зохион байгуулж, нөөц хүчээ дайчлан ирээдүйгээ хуваалцах уриан дор болох юм.
Бүртгэлээс үзвэл, 2018 оны 1-2-р сард Хятадын "Бүс ба зам" дагуух орнууд зэрэг шинээр хөгжиж буй зах зээлийн орнуудад экспортолж, тэднээс импортолж буй хэмжээ түргэн өсөн нэмэгдэж, 1.26 их наяд юаньд хүрч, 21.9 хувиар нэмэгдэн, 5.2 нэгжийн дундаж өсөлтөөс өндөр байж, нэг бүс нэг замын эдийн засаг худалдаа өрнүүн хөгжиж байна.
