Өвөр Монголын шинэ хэвлэл мэдээллийн судалгааны төв 12-р сарын 05-ны өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр албан ёсоор байгуулагдав. ӨМӨЗО-ы Намын хорооны ухуулах хэлтсийн байнгын орлогч дарга Жөү Чүнь Же, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Я Ли нар нээлтийн ёслолд оролцжээ.
Тус судалгааны төвийг ӨМӨЗО-ы интернет сүлжээний мэдээ мэдээллийн албанаас санаачлан, ӨМӨЗО-ы Намын хорооны ухуулах хэлтсийн зөвшөөрлөөр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Мэдээ Мэдээллийн Дээд Сургууль хариуцан байгуулж байгаа юм.
Энэхүү судалгааны төв нь асуудлын чиг хандлагыг баримталж, хэрэглээний өртгийг чухалчлан эрдэм шинжилгээний судалгааны хүч чадлыг нэгтгэж, эрдэм шинжилгээний судалгаа хийж, Өвөр Монголын нөхцөл байдалд тохирсон шинэ хэвлэл мэдээллийн онолын системийг байгуулах болно. Мөн их дээд сургууль болон бүхий л хэвлэл мэдээллийн давуу талыг ашиглан интернетээр ярианы сэдэв тохирох, сэдэв сонгож төлөвлөх чадварыг дээшлүүлж, үнэ цэнэтэй шинэ хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн гаргаж, зөв энергийг ухуулан дамжуулах болно. Их дээд сургууль болон интернетийн олон талт давуу талыг уудалж, байнгын чанартай мэргэжил дээшлүүлэх ажил өрнүүлэн салбарын хөгжилд мэргэжилтний эгнээг болон оюуны баталгаа хангах болно.
Мөн үеэр Өвөр Монголын шинэ хэвлэл мэдээллийн судалгааны төвийн судлаачаар урьж ажиллуулахаар болсон хүмүүст өргөмжлөл гардуулж, Өвөр Монголын шинэ хэвлэл мэдээллийн холбоо албан ёсоор байгуулагдсаныг зарлажээ.
