
Цагт 250 км хурдтай CR300 хэлбэрийн" Фү Шин" (Сэргэн мандалт гэсэн утгатай) хурдны галт тэргийг саяхан амжилттай судлан бүтээж, ашиглалтад оруулсан. Хятад улсын хурдны төмөр замын олон шугамд ажиллуулахад бэлэн болоод байна. Ингэснээр цагт 160-350 км хурдтай " Фү Шин"хурдны галт тэрэгний бүх загварыг ашиглалтад оруулж, Хятадын төмөр замын технологийн шинэчлэлд чухал алхам хийснийг харууллаа гэж сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын корпорацаас мэдээллээ.
Тус байгууллагын албаны хүн:
- "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бид холбогдох аж ахуйн нэгж, их дээд сургууль болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, хурдны төмөр замын чухал төхөөрөмжийн салбарт технологийн шинэчлэл хийж, чухал амжилт гаргалаа. Оюуны өмчийн бүрэн бие даасан эрх бүхий өндөр хурдны галт тэрэгний цогцолборын технологийн инновацийн индрийг байгуулж, их бие, зүтгүүр, тоормос, сүлжээ зэрэг үндсэн гол технологийг бүрэн эзэмшиж, өндөр хурдны төмөр замын тоног төхөөрөмжийн туршилт, баталгаажуулалтын иж бүрэн системийг байгуулж, хурдны янз бүрийн зэрэглэлийг хамарсан, хэрэглээний хэрэгцээг хангахуйц " Фү Шин"-ий бүтээгдэхүүнийг судлан бүтээв гэж танилцууллаа.
Тэрээр цааш үргэлжлүүлэн:
- Хятад улс 1036 ширхэг" Фү Шин" хурдны галт тэргийг ажиллуулж, нийт 836 сая км замыг туулж, давхардсан тоогоор нийт 827 сая жуулчныг зөөвөрлөн, 2021 он гэхэд "Фү Шин" хурдны галт тэрэг Хятадын эх газрын бүх муж хотуудыг хамрах болно гэж хэллээ.
