Хятадын Төв Телевизийн мэдээ: Сар шинийн баярын амралтын сүүлчийн өдөр буюу 02-р сарын 17-нд гэр нутагтаа харьж сар шинийн баяраа тэмдэглэсэн хүмүүс буцах аяндаа гарч эхлэв. Тухайн байгаа газраа сар шинээ өнгөрөөсөн хүмүүсийн хувьд энэ жилийн сар шинэ баярын амралт маш өвөрмөц болсон юм. Сүүлийн үеийн статистик бүртгэлээр энэ оны сар шинийн баярын амралт хөөр хөгжөөнтэй, өмнөх жилүүдээс арай өөр болж өнгөрлөө.
Сар шинийн баярын амралт сүүл хурааж, Хятадын олон газар зорчигчдын буцах аяны оргил үеийг угтлаа. Цагаан сарын зорчигч тээврийн ажлын тусгай албаны бүртгэлээр 01-р сарын 16-нд Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор 17 сая 873 мянган зорчигч аялсан байна. Буцах зорчигчид нэмэгдэхийн хэрээр олон газрынхан цар тахлын урьдчилан сэргийлэх ажил болон аянчдын зогчигч тээврийн зохион байгуулалтын ажлыг сайтар хийж, цар тахлын сэргийлэлтийг бататгаж байна.
Гадагш зорчих зорчигчдын тоо ерөнхийдөө буурсны зэрэгцээ “Хүмүүсийн хөл хөдөлгөөн багасаж, барааны урсгал нэмэгдсэн” буухиа шуудангаар дамжсан “сар шинэ” шинэ онцлог болов. Үндэсний шуудангийн үйлчилгээний аюулгүй байдлын төвийн тоо бүртгэлээс үзэхэд 02-р сарын 11-нээс 15-ныг хүртэл Хятад улсын хэмжээнд буухиа шуудангийн салбарын хүлээн авсан, илгээсэн илгээмжийн тоо 365 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 224 хувь нэмэгдэж, амралтын үеэр ажилласан шуудангийн ажилтан нэг саяас давжээ. Сар шинийн баярын төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн нэг, хоёрдугаар зэрэглэлийн хотуудыг чиглэж, Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Ханжөү руу илгээгдсэн захиалга 20 гаруй хувиар өссөн байна.
Хүмүүс “Тухайн байгаа газраа сар шинээ тэмдэглэсэн”-ээр онлайн жижиглэнгийн борлуулалт, хорооллынхон хамтдаа захиалахаар төлөөлөл болгосон “гэрээсээ захиалах” хэлбэрийн эдийн засаг шинээр хөгжиж, “бичил хэмжээний эрэлт хэрэгцээ”, “гэрээсээ захиалах эдийн засаг”, “сар шинийн барааны захиалга” зэрэг нь хэрэглэгчдэд ихээхэн таашаагдсан байна. Битүүнээс шинийн тавныг хүртэл битүүний хоол зууш, захиалгын хуурга, шарлагын хүнсний материал зэрэг нь өнгөрөгч оны билгийн тооллын мөн үеэс 90 хувиар нэмэгдэж, тоглоом, спортын дасгал, гоо сайхны бүтээгдэхүүн, ном, бэлэн хүнс зэрэг нь онлайнаар захиалагчдын сонголтод давамгайлжээ.
Офлайн арилжааны нэгжүүдийн хувьд ч бизнес эрхлэлт нэмэгдэж, олон том хотуудын бизнес нэгжүүд сар шинийн баярыг тэмдэглэх олон хэлбэрийн онцлог борлуулалтын арга хэлбэр гаргасан нь баярын үеийн худалдаа борлуулалтыг нэмэгдүүлжээ.
Үүний зэрэгцээ сар шинийн баярын амралтын хугацааны кино тасалбарын борлуулалт нэмэгдёэн байна. 02-р сарын 16-ныг хүртэлх байдлаар Хятадын киноны зах зээлийн 2021 оны киноны тасалбар нийт 10 тэрбум юаниас давж, сар шинийн баярын хугацааны киноны тасалбар 7 тэрбум юаниас давж, дахинтаа шинэ тэмдэглэл бүтээв.
Үүнээс гадна, олон хүмүүс “Тухайн байгаа газраа сар шинээ тэмдэглэсэн”-ээр хол зам зорчих нь буурсан боловч тухайн газраа аялан жуулчлах, ойролцоох газруудаар жуулчлах нь олширсон байна. Сүүлийн нэг долоо хоногт, тухайн газрын үзэмжт газруудын мэдээллийг хайсан хэмжээ өмнөх долоо хоногоос 70 хувиар нэмэгдэж, сар шинийн баярын амралтын хугацаанд цар тахлын эрсдэлээр бага бүс нутгийн тухайн газрын жуучлалын урьдчилсан захиалга өмнөх оныхоос 66 хувиар нэмэгджээ. Ханжөү, Шанхай, Шэньжэнь зэрэг хотууд нь тухайн газрын аялал жуулчлалын хамгийн илүү хөл хөдөлгөөнтэй газар болж, зочид буудал, үзэмжит газар болон “Клоуд” аялал жуулчлал нь аялал жуулчлалын тэргүүн сонголт болжээ. Олон газрын аялал жуулчлалын зах зээлийн хувьд жуулчдын хэрэглээ буураагүйн дээр жуулчдын сэтгэл ханамжын үзүүлэлт, аялал жуулчлалын зах зээлийн эмх журам бүгд дээшилсэн байна.
